Аялагч жуулчдыг Хатгалын чиглэлд шөнийн цагт зорчихгүй байхыг анхааруулав

2019 оны 06-р сарын 27 өдөр, 16 цаг 11 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
goll

Хөвсгөл аймгийн нутгаар сүүлийн өдрүүдэд усархаг бороо орсоны улмаас зарим сайр, гол үерлэсэн байна. Аялагч, жуулчид хамгийн их зорчдог Хөвсгөл нуурын чиглэл Хатгалын замд шөнийн цагаар зорчихгүй байхыг Хатгал тосгоны Захирагчийн ажлын албаны дарга Ц.Баттөр анхааруулав.

Усархаг борооны улмаас Хатгал тосгоны чиглэлийн Өлхөний сайр, Бэрхэмшийн сайр зэрэг газрууд үерлэж шөнийн цагт зорчиход эрсдэлтэй болжээ. Мөн Жанхайн даваа орчмоор үер буусны улмаас жижиг автомашин явах хүндрэлтэй болсон тул аялагч, жуулчин иргэдийг цаг агаарын мэдээг харж байж аялах, шөнийн цагаар дээрх голуудаар зорчихгүй байхыг анхааруулан сэрэмжлүүлж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх