Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол өнөөдөр /2019.06.27/ Тусгаар тогтнолын ордонд тойргийнхоо иргэд, сонгогчдод Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж, санал бодлыг нь сонсох уулзалтыг зохион байгууллаа.
Эхлээд Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах болсон нийгмийн хэрэгцээ, шаардлагын талаар тайлбар мэдээллийг өгөв.
Мөн төслийг бүхэлд нь буюу Улсын Их Хурлын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулах, Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой, хариуцлагатай байдлыг хангах, Шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангах, Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой дөрвөн багц асуудлын 20 заалтыг дэлгэрэнгүй танилцууллаа.
Тухайлбал, Улсын Их Хурлын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой хэсгийн танилцуулгадаа “УИХ өөрөө хариуцлагатай байж, нийгэмд үлгэрлэх ёстой гэдэг шүүмж, шаардлагыг иргэд тавьдаг. Эл асуудлыг энэ удаагийн парламент чухалаар авч үзэж, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль зэрэг холбогдох хууль журамд өөрчлөлт оруулснаас гадна энэ удаагийн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд ч хариуцлага сайжруулахыг УИХ-аасаа эхлэхээр тусгасан.
Хуулийг 20 гишүүн бус 39-ээс дээш гишүүн баталдаг байхаар заалт төсөлд тусгалаа. Мөн ээлжит чуулганы хугацаанд 50 хоног хуралддаг байсан бол одоо 75-аас дээш хоног болгох гэж байна” хэмээн онцолж хэлэв.
Дараа нь иргэдийн асуултад хариулж, санал бодлыг нь сонслоо.
Иргэд, “Аливаа хууль бус асуудлыг илрүүлж гаргах хянан шалгах ажил манай улсад бүрэн устсан гэж үздэг, тийм учраас энэ асуудлыг Үндсэн хуульд заавал тусгая.
Хувийн компанитай, ашиг сонирхлын зөрчил гаргах хүмүүсийг УИХ-д нэр дэвшүүлмээргүй байна.
Үндсэн хуулийг анх батлахдаа хариуцлагын тогтолцоог бага оруулсан. Үүнээс үүдэлтэйгээр өнөөдрийн замбараагүй байдал үүссэн. Өнөөдөр хэлэлцэн батлах гэж байгаа өөрчлөлтөөр хариуцлагын тогтолцоог хэр их сайжруулахаар тусгана, төдийчинээгээр үр дүн нь харагдана.
“Давхар дээл”-ийг бүрмөсөн хориглож, нэг ч хүн давхар алба хашдаггүйгээр зааж өгье.
Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно гэдэг заалтыг хэлэлцүүлгийн явцад хасах гээд байх шиг байна, ингэж болохгүй. Энэ заалтыг яг энэ хэвээр нь батлах хэрэгтэй.
Ерөнхийлөгчийг намаас дэвшүүлдгийг болиулмаар байна.
Их Хурлын хууль хэлэлцэх ирцийг өндөрсгөж, 60-70 хувьтай болгомоор байна. Гишүүдийг үр дүнгүй гадаад томилолтод болон орон нутагт ямар нэг бүтээн байгуулалтын нээлтэд явуулах зэрэг шаардлагагүй ажилд явуулж, төсвийг үрмээргүй байна.
Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль гаргаж, дүүргүүдийг орон нутгийн чанартай хот болгож, хороодыг дүүрэг болгомоор байна гэх зэрэг саналыг хэлэв.
Энэхүү уулзалтад 300 гаруй хүн оролцож, 16 хүн саналаа хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр

Тэр яахав,гадныханд зарсан шонхорынхоо асуудлыг яах гэж байна