“Сургуулийн цогц аюулгүй байдал” салбар дундын зөвлөлдөх уулзалтаар сургууль, цэцэрлэгийн орчны эрсдэлийн судалгааг танилцуулж, эрсдэлтэй хүчин зүйлсийг бууруулах арга замуудын талаар хэлэлцэж байна.
Эрсдэлт хүчин зүйлсийг барилга, байгууламжийн аюултай байдал тэргүүлж байна. 2018-2019 оны хичээлийн жилийн байдлаар ерөнхий боловсролын 803 сургууль сургалтын үйл ажиллагаа явуулсан бөгөөд төрийн өмчийн 656 ерөнхий боловсролын сургуулийн 1026 барилга байгууламжийн 60 хувь (616) нь 30-хаас дээш жилийн насжилттай, үүнээс 22 хувь (226) нь 45-аас дээш жилийн насжилттай барилгатай байна. Төрийн өмчийн сургуулиудад хийсэн эрсдэлийн үнэлгээгээр нийт сургуулийн 11.9-13.5 хувь нь их эрсдэлтэй, 71.0-75.0 хувь нь дунд эрсдэлтэй, 12.0-18.0 хувь нь бага эрсдэлтэй гарчээ. Урьдчилсан байдлаар нийт барилгын 27 хувь (276) нь 7-9 баллын газар хөдлөлтөд тэсвэргүй болсон ажээ. Тиймээс салбарын яамны зүгээс шинэ барилга барихаас илүүтэй хуучин барилгуудаа засах, хүчитгэх, эрсдлийг нь бууруулахад хөрөнгө оруулалтын бодлогоо чиглүүлж байна.
Мөн үер, ой хээрийн болон объектийн түймэр, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин, усны осол, цасан болон шороон шуурга, аянга цахилгаан, аадар борооны үед хүүхдүүд хэрхэн өөрийгөө хамгаалах, бусдад анхан шатны тусламж үзүүлэх, хаана, хэнд хандах, хэрхэн урьдчилан сэргийлэх бэлтгэл, дадалтай болгох зэрэг асуудлыг оролцогчид хөндөж байна.
Уулзалтыг “Ерөнхий боловсролын сургуулийн орчны аюулгүй байдлын стандарт” (2019), “Аюулгүй амьдрах ухааны сургалтын хөтөлбөр” (2018)-ийг хэрэгжүүлэх чиглэлээр нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг тодорхойлох, бусад салбарын үйл ажиллагааг уялдуулах, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор БСШУСЯ, Дэлхийн зөн-Монгол олон улсын байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сан, Хүүхдийг ивээх сан зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.
Энэ нь 2016 оны 11 дүгээр сард “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн цогц аюулгүй байдал” Үндэсний бодлогын анхдугаар чуулганыг зохион байгуулснаас хойш чуулганы зөвлөмжийг хэрэгжүүлэх хүрээнд хийсэн ажлаа дүгнэх цаашид хамтран хийх ажлаа тодорхойлох салбар дундын хоёр дахь томоохон арга хэмжээ юм.

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
