2019.06.24-27-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1105 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 864 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа. Бүртгэгдсэн осол хэргийн улмаас нийслэлд 34 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 2, орон нутагт 3 хүний амь нас хохирсон байна.
Энэ 7 хоногт зам тээврийн осолд өртсөн 3 хүүхдийн 1 явган зорчигч, 2 унадаг дугуйтайгааар хөдөлгөөнд оролцож байсан байна.
Ноцтой зам тээврийн ослоос дурьдвал:
-2019.06.24-ний 03.45 цагийн орчимд Увс аймгийн Өлгий сумын 2-р баг “Татвар” гэх газар /сумын төвөөс зүүн тийш 17км/ шороон замд улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикль онхолдож, жолооч 37настай, эрэгтэй Э нас барсан.
-2019.06.24-ний 05.30 цагийн орчим Булган аймгийн Дашинчилэн сум 2-р баг “Баян-Улааны Энгэр” гэх газар /сумын төвөөс зүүн тийш 13км/ шороон замд улсын дугааргүй Dayun маркийн мотоцикль онхолдож, жолооч 16настай, эрэгтэй Д нас барсан.
-ЧД 12 дугаар хороо Дэнжийн 1000-н зам, “Нарантуул-2” автобусны буудлын замд “Hyundai Aerocity маркийн автобусны жолооч Х, явган зорчигч 46настай, эмэгтэй О-г мөргөж гэмтээсэн бөгөөд явган зорчигч О ГССҮТ-д хүргэгдэж очоод нас барсан.
-2019.06.26-ны оройн 19 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2-р баг “Дашаа” гэх газар /сумын төвөөс 28км/ асфальтан замд амины Toyota Kluger маркийн автомашин онхолдож, жолооч 47настай, эмэгтэй Э, зорчигч 41настай, эмэгтэй Цэцэгээ нарын 2 хүн нас барсан
2019.06.27-ны өдрийн 04 цаг 30 минутын орчимд Налайх дүүргийн 6 дугаар хороо “Мэлхий хад” гэх газар /Мэлхий хад руу салдаг уулзвараас баруун тийш 100 метр/ асфальтан замд Тоёота приус маркийн автомашин онхолдож, жолооч 22 настай, эрэгтэй Б нас барсан.
Энэ 7 хоногт хүн гэмтсэн нийт ослыг хэлбэрээр авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээх хэлбэрээр 17 осол, мөргөлдөх хэлбэрээр 8 осол, үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 2 тус тус бүртгэгдсэн байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 41 жолоочийг илрүүлэн 40 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 2.5 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 20.6 хувиар, гэмтсэн хүн 47.8 хувиар өссөн, зам тээврийн ослын улмаас нас барсан хэрэг осол 28.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Амралтын өдрүүдэд иргэд та бүхэн агаар салхинд гарахдаа хүүхдээ зориулалтын суудалд тээвэрлэж, тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг ханган, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедаа тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Тээврийн цагдаагийн газраас анхааруулж байна.

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
