Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын ээлжит V дугаар хуралдаан 2019 оны 06 дугаар сарын 28-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулах юм. Хуралдааны протоколыг салбар чиглэлээр хэлэлцэн тохирох уулзалтыг /2019.06.27/ ХХААХҮЯ-нд зохион байгуулж байна.
Хоёр орны Засгийн газрын хоорондын комиссын анхдугаар хуралдааныг 2013 онд зохион байгуулж байсан түүхтэй. Энэхүү хуралдааныг Монголын талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Беларусийн талаас Аж үйлдвэрийн сайд ахладаг.
Бүгд найрамдах Беларусь Улсын Аж үйлдвэрийн дэд сайд А.С.Огородников тэргүүтэй төлөөлөгчид 2019 оны 04 дүгээр сарын 19-нд Монгол Улсад айлчилж, Монгол Беларусын Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай үзэглэсэн юм. Энэ хэлэлцээрийг УИХ-ын чуулганаар соёрхон баталснаар хүчин төгөлдөр болох юм.
Мөн Минск хотноо Монгол Улсын Элчин сайдын яамыг нээх асуудлыг Засгийн газар, УИХ-ын холбогдох байнгын хороо дэмжсэн. Улмаар энэ асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлж, эцсийн шийдвэр гарах юм.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
