Сэлбэ-2 плаза зочид буудал хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулдаг байжээ

2019 оны 07-р сарын 01 өдөр, 11 цаг 22 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
selbe1

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас /НМХГ/-аас БГД-ийн 5-р хороо, ”Сэлбэ-Оюу” ХХК-ны Сэлбэ-2 плаза зочид буудлын үйл ажиллагаанд 2019 оны 06-р сарын 26-ны өдөр төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийжээ. Хяналт шалгалтаар тус зочид буудлын зочин хүлээн авах өрөөний мини баар нь тусгай зөвшөөрөлгүйгээр архи, согтууруулах ундаагаар үйлчилж, хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулдаг, өрөөнүүдийн цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй, физик хэмжилтээр өрөөний гэрэлтүүлэг, шуугиан, температур, чийглэг нь стандартын шаардлага хангахгүй, ариутгал, халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар хийлгэдэггүй, эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангаж ажиллаагүй зэрэг зөрчлүүд илэрсэн ба илэрсэн зөрчилд зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авлаа. Хяналт шалгалт үргэлжилж байна.

selbe

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх