Иргэдийн төрд итгэх итгэл сэргэж эхэллээ гэх судалгаа гарчээ. Олон жил бугшсан авилга, хээл хахуулийг таслан зогсоож, шударга үнэнийг тогтооно гэж төр, засгийн удирдлагууд хэлж, дуугарч байгаа учир үүнд иргэд итгэл үнэмшил төрсөн байж мэдэх.
Түүнчлэн 1992 оны сонгуулиас хойш тасралтгүй сонгогдсон, “дархлагдсан” хөгшин улс төрчдийг суудлаа тавьж өгөхийг шаардаж, тэдний “авилгал”-ын сүлжээг тасалж, шинэ үеийг гаргах сонирхол ард түмэнд байгааг сүүлийн хэдэн сарын улс төрийн үйл явц бэлхнээ харууллаа.
Цаг үе өөр болж улс орныг улс төрийн лухгарууд бус шинийг сэтгэж, өөр өнцгөөс харж, амлаж биш ажилладаг, хэлдэг биш хийдэг залуусыг төр хүсэж, иргэд ч дэмжиж байгааг хэд хэдэн судалгаанаас олж харав.
Саяхан шилдэг улс төрчдийн онлайн судалгааг ardiinelch.mn сайт зохион байгуулж, иргэдийн саналыг үндэслэн улс төрчдийн рейтинг тогтоосон байна.
Энэ судалгаанаас аймаг, дүүрэгт нэр дэвшигч улс төрчдийн жагсаалтыг харвал дийлэнх нь залуус бөгөөд шинэ үеийн төлөөлөл хүч түрэн гарч ирсэн нь харагдлаа. Одоо залуусыгаа дэмжинэ гэж ард иргэд бид ярьдаг боловч улс төрч залуус гараад ирэхээр цүнх баригч гэж ирээд шүүмжилдэг гэм биш зан Монголчуудад бас бий..
21 аймаг, есөн дүүрэгт хамгийн их санал авсан таван нэр дэвшигчийг зарлажээ. Сэтгүүлч миний хувьд Завхан аймагт төрж, өссөн гэсэндээ хамгийн түрүүнд Завхан аймгийнхаа нэр дэвшигчийг харвал нилээн анхаарал татах санал асуулгын дүн гарчээ.
Үүнийг би иргэдийн хүлээлт, хүсэл гэж нэг талаас харж, нөгөө талаас залуусын мэдлэг боловсрол, ур чадварыг Монголын Төр “ашиглах” ёстой гэж ойлгов. Түүнчлэн Завхан нутагт минь шинэ үеийн залуус төрөн гарч ирж байна хэмээн омогшив.
Батсайханы Дашцэрэн гэж нэрийг нь дуулж байснаас бус залуугийн зүс царайг харж байгаагүй миний хувьд энэ залуу юу хийдэг эрхэм бол оо? гэж багахан судалгааг хийж, энд бодлоо сийрүүлье гэсэн юм.
Батсайханы Дашцэрэн гэж хэн бэ?

Завхан аймгийн уугуул 30 гарч яваа энэ залуу тун шиг хөдөлгөөнтэй, хөдөлмөрч залуу санагдав. Бага наснаасаа Монголын Хүүхдийн байгууллагын идэвхтэй гишүүн, тэргүүлэгч байсан хүү нөхдийн хамтаар аймагтаа Хүүхдийн Оролцооны Байгууллагуудын удирдах зөвлөлийг байгуулж байж. Хөдөлмөр хүнийг бүтээдэг гэдэгчлэн ээжтэйгээ хамтран компани байгуулж, бизнесийн эгнээнд нэгдэн орсон хугацаандаа алдах, онох зэрэгцсээр өнөөдөр Даадаа групп ХХК-ийн Ерөнхий Захирлаар ажиллаж байгаа аж.
Завханчууд залуусыг дэмжиж эхэлжээ

Монголын түүхийг залуу үе л бүтээж байсан. Хувьсгалыг, ардчиллыг тэд л бүтээсэн. Энэ л адил залуу үе нутаг усаа, улс орноо хөгжүүлнэ гэдэгт би итгэдэг. Ийм ч учраас дээрх улс төрчдийн судалгааны дүнг хараад шүүмжлэх бус өөр нэг өнцгөөс нь харах гэж хичээсэн нь энэ. Завханчууд ч залуусыгаа дэмжиж ээ.
Б.Дашцэрэн зүгээр ч нэг залуу биш!!!

Нийтлэлийнхээ эхэн хэсэгт би Б.Дашцэрэн гэх залуугийн нэрийг дуулж явснаа дурдсан. Учир нь түүний нэр дэд сайдад яригдаж байсан нь саяхан юм. Даргынхаа цүнхийг барьдаг, захирлынхаа ард байдаг хүн хэзээд сайд, дэд сайдад яригдаж байсныг би санадаггүй юм. Батсайханы Дашцэрэн өнгөрсөн жил Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдад яригдаж, улс төрчид ч түүний мэдлэг боловсрол, ур чадварыг хүлээн зөвшөөрч байсан юм даг. Энгийн нэг залуу бодлогын яамыг удирдах түвшний хэмжээнд яригдаж байгаагүй болохоор Б.Дашцэрэн гэх залууг би ихэд үнэлж байгаагаа энд бас тодотгоё.
50. 60-аад оны “хөгшин” улс төрчдийн сайн туршлагыг залуус маань авах ёстой. Гэхдээ тэдний “ялзарсан” бодол, үйл хэргийг залуус маань ЗАСАХ ёстой. Ийм ч болохоор иргэд, олон нийт залуучуудыг “хүсэж”, төр ч тэднийг дуудаж байгаа нь лавтай. Түүний нэг магадгүй Батсайханы Дашцэрэн байх нь дамжиггүй юм.
Б.БАДАРЧ
ТӨР.МН

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа

Даадаа гэж юу гэсэн үгийн хужаа юмуу