Дашнямтай өдөр

2019 оны 07-р сарын 07 өдөр, 08 цаг 09 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

-Аргын тооллын 7 дугаар сарын 7. Ням (Адьяа) гараг/ 2019 /
-Билгийн тооллын шинийн 5, хөхөгчин могой, бага морь-10 од, суудал шороо, мэнгэ 2 хар, арвидахын барилдлагатай өдөр. Дашням, овоо тахих.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:01-20:52.​
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулбал эд, мал арвижих сайн. Гэвч гахай, бар, туулай жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Үхэр, тахиа, могой, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай жилтнээ сөрөг муу.
-Өлзий хутгийн өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн.

Зурхайч лам Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх