Хүссэн амьдралаараа амьдарч, аз жаргалтай, эрүүл энх байхын тулд энергийн хэлбэлзлийн түвшнээ өндөр байх зайлшгүй шаардлага бий болдог. Ухамсар болон энергийн хэлбэлзлийн түвшин хоёр хоорондоо шууд холбоотой байдаг. Хэрэв хэн нэгний хэлбэлзлийн түвшин сул байх юм бол ухамсар доройтож, юм ойлгохдоо маруухан болно. Үүний эсрэгээр хэлбэлзлийн түвшин өндөр байвал ухамсар дээшилж, аливаа зүйлсийг хялбархан ойлгож, тусгаж авдаг. Энергийн хэлбэлзлийн түвшин муу байх тусам аливаа зүйлсийг хүлээж авах чадвар мууддаг. Учир нь эго нь амин чухал энерги, цэвэр ухамсрын урсгалыг хааж байдаг. Үүнээс гадна оюун ухаан, бие, сэтгэлийг боогдуулж хайр, мэдрэмжийг сулруулдаг. Энергийн хэлбэлзлийн түвшин өндөр байхад хүлээж авах чадвар дээшлэн, ертөнцийн энерги, цэвэр ухамсрыг чөлөөтэй хүлээж авдаг байна. Өндөр хэлбэлзэлтэй байснаар та цэвэр хайр, энэрэлийг гадагшлуулж, таны энергийн хүрээнд өртсөн хэн бүр үүнийг мэдрэх болно.
Таны сэтгэл хөдлөл, мэдрэмж бол таны энергийн түвшнийг илэрхийлэх био-химийн дохиоллын систем юм. Ямар ч мөчид, ямар ч нөхцөл байдалд байсан бай хамаагүй таны мэдрэмжүүд таны энергийн хэлбэлзлийн түвшнийг бүрэн илэрхийлнэ. Энергийг эерэг, сөрөг гэж ангилах нь түгээмэл. Гэвч энэхүү 2 туйлын хооронд өчнөөн зуун мянган төрлийн хэлбэлзлийн давтамж байгаа. Хэрэв та энергийн хэлбэлзлийн түвшнээ дээшлүүлэх гэж байгаа бол юуны өмнө эерэг болон сөрөг хэлбэлзлийг хооронд ялгаж сурах хэрэгтэй. Үүнийг сурахын тулд юу мэдэрч байгаагаа тодорхойлох шаардлагатай. Жишээ нь та таагүй сэтгэл хөдлөл мэдэрвэл энэ бол сөрөг буюу доогуур түвшний хэлбэлзэл байна гэж тодорхойлж болно. Харин таатай сэтгэл хөдлөл төрж байвал энерги өндөр байгааг илтгэнэ. Тэгэхээр энергийн түвшнээ дээшлүүлнэ гэдэг бол нэг ёсондоо эерэг мэдрэмж, сэтгэл хөдлөл бий болгоно гэсэн үг юм. Одоо тэгвэл сэтгэл хөдлөлийг юу үүсгэдэг вэ? гэсэн асуулт гарч ирнэ. Сэтгэл хөдлөлийг бодлууд үүсгэдэг. Бодол өөрөө энергийн хэлбэлзэл юм. Зарим бодлууд сөрөг мэдрэмж төрүүлж, энергийн түвшнийг доошлуулдаг бол эерэг бодлууд таатай мэдрэмж төрүүлж, энергийг дээшлүүлдэг.
Юунд анхаарал төвлөрүүлж, юуны талаар бодож байна гэдэг нь нэг ёсондоо таны амьдралыг өөрчлөх ач холбогдолтой. Эерэг зүйл бодож, өндөр энергийн түвшинтэй байвал сөрөг хүн, нөхцөл байдал, үйл явдалтай төдийлөн орооцолдохгүй. Жишээ нь өвчтэй хүнийг эргэж очихдоо өвдөж зовж байгаа талаар нь бодохын оронд эдгэрч, эрүүл болохыг ерөөн, хамт байж, өвчнөө даван туулахад нь тусалбал илүү үр дүнтэй байх жишээтэй.
Хэрэв та одоогийн байдлаар сөрөг бодлуудад автсан бол энэ нөхцөл байдлаас гарах хамгийн сайн арга зам нь БЯСАЛГАЛ. Бясалгал хийх үед та тодорхой хэмжээнд бодлоо зогсоох боломжтой. Сөрөг зүйл бодож байгаад бодлоо зогсоон улмаар эерэг бодлууд руу шилжих нь сөргөөс эерэг рүү шууд үсрэхээс илүү хялбар.
Хэрэв бясалгал хийх боломжгүй бол БОДЛОО АЖИГЛАХ аргыг хэрэглэж болно. Үүнийг хийхдээ ямар нэг шүүмжлэлгүйгээр өөрийн бодлыг ажиглаж эхэл. Бодлууддаа автахын оронд ажиглаж эхэлснээр та бодлуудаа ухамсарлах болно. Яг л тэнгэрт хөвж буй үүлсийг ажиглахтай адил ажиглалт хийгээрэй. Юу мэдэрч, юу бодож байгаадаа төдийлөн ач холбогдол өгч, зөв, буруу гэж бодох хэрэггүй. Энэ үйлдэл бол ЭГО сэтгэлгээнээс ангижрах нэг хэлбэр юм. Таны ЭГО өөрийгөө зөвтгөж, уурлаж, уйтгарлаж болно. Тэр бүгдийг нь чөлөөтэй илэрхийлэн гарга.
Мөн юу мэдэрч байгаагаа бичиж тэмдэглэх нь сөрөг мэдрэмжүүдийг гаргахад тустай. Орилж, уйлж, инээж сөрөг энергиэ гадагшлуул. Үүний дараа өөрийгөө эерэг болгох зүйлсийг хий. Та өөрийн хийх дуртай зүйлсийг хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Танд эерэг мэдрэмж төрүүлж, аз жаргалтай болгодог тэр бүхнийг хийгээрэй. Харин энд хүмүүсийн түгээмэл хийдэг, эерэг мэдрэмж төрүүлдэг үйлдлүүдийг сануулах зорилгоор бичлээ:
Амьдралын хэв маяг, итгэл үнэмшил, айдас, үнэлэмжүүддээ ухамсартайгаар эерэг өөрчлөлтүүдийг хий. Ямар өөрчлөлтүүдийг хийх тал дээр өөрийн мэдрэмжүүддээ итгээрэй. Учир нь та амьдралдаа хэрэгтэй өөрчлөлтүүдийн талаар хамгаас илүү сайн мэдэж байгаа.
Хөгжим, аялгуу – хөгжим бол хамгийн гайхамшигтэй энергийн хэлбэлзлийн хэрэгсэл юм. Хөгжим бүх саад бартааг туулан таны ЭГО-той нүүр тулдаг. Хөгжим сонссоноор та өөрийн энергийн түвшнийг хөгжмийн энергийн хэлбэлзлийн түвшинтэй ойролцоо түвшинд аваачдаг. Тэгэхээр өөр өөртөө эерэг мэдрэмж төрүүлдэг дуу, хөгжим, аялгууг сонсоорой.
Өндөр энергитэй хүн, амьтан, газар орон, эд зүйлстэй ойролцоо байх. Энэ нь сүнслэг багш, амьтан, чулуулаг буюу кристалууд байж болно. Жишээ нь онгон байгал бол маш өндөр энергийн түвшнийг өөртөө агуулж байдаг. Учир нь байгал бол ямар нэг шүүмж, эсэргүүцэлгүй, байгаагаараа байдаг бүрдэл юм. Бас кристал буюу эрдэнийн чулуунууд маш өндөр энергийн давтамжтэй байдаг. Энэ мэт өндөр энергитэй зүйлстэй ойролцоо байснаар тань энергийн түвшин дээшилж, дөхөж очдог.
Танд урам зориг өгч буй бүхэн өндөр энергийн түвшинтэй байдаг. Тэгэхээр танд эерэг, өөдрөг бодол санаа төрүүлдэг ном зохиол уншиж, кино үзэж, сүнслэг хичээл сонсох нь энергийг дээшлүүлнэ.
Дасгал хөдөлгөөн – биеийн хөдөлгөөн тархинд очих хүчилтөрөгчийг нэмэгдүүлж, тархийг сэргээгээд зогсохгүй аз жаргалтай мэдрэмж төрүүлдэг эндорфин хэмээх бодисыг ялгаруулдаг. Эндорфины тусламжтайгаар та илүү их баяр хөөртэй болдог. Гэхдээ хийх дуртай дасгалаа хийх нь хамгаас чухал. Дургүй дасгалаа хийвэл харин ч сөрөг мэдрэмж төрж, энергийн түвшин буурах сөрөг нөлөөтэй.
Үнэр болон өнгө – хөгжим, аялгуутай адилаар өнгө болон үнэр нь энергийн давтамжид нөлөөлдөг.
Талархлын тэмдэглэл хөтөл. Тэмдэглэл бичих нь таны анхаарлыг илүү төвлөрүүлдэг учир аль болох цаасан дээр бичиж тэмдэглэхийг хичээгээрэй. Хэрэв ингэх боломжгүй бол амьдралд байгаа эерэг зүйлсийг түлхүү олж харахыг хичээх хэрэгтэй. Бид өөрийн харахыг хүссэн, анхаарлаа төвлөрүүлсэн зүйлсээ түлхүү олж хардаг. Иймээс аль болох эерэг зүйлд төвлөрч, анхаарлаа хандуул. Жишээ нь машин бариад явж байхдаа “Энэ ямар аятайхан өнгөтэй машин бэ?”, “Зам тавиад өгдөг сайн жолооч байна” гэх зэргээр эерэг бодлуудыг өөртөө бий болгоорой. Талархлын давтамж нь ертөнцийн цэвэр ухамсар, мөн чанар, цэвэр хайр энэрэлтэй адилхан энергийн давтамжтай байдаг. Иймээс талархалтай байх тусам хамгийн өндөр энергийн давтамжид ойртож очих боломжтой болно.
Ус – Гэрэл бол цэвэр ухамсар, бурхан, дээд энергийн биелсэн хувилбар юм. Ус бол гэрлийн дараа орох өндөр давтамжтай матер. Иймээс усанд сэлэх, усанд орох нь таны бие махбодыг төдийгүй энергийг цэвэршүүлдэг ач холбогдолтой.
Сайн үйл хий – Хайр энэрлийн үүднээс сайн үйл хийх нь таны энергийг дээшлүүлж, аз жаргалтай болгодог.
Асууж, эрэлхийл – эрж, хайж, асуух тусам та өөрийгөө илүү өндөр энергийн түвшинд аваачиж, айдас, хязгаарлалтаас хальж гардаг. Өөрийгөө таних тусам баригдмал байхаа болж, өндөр энергийн түвшнийг удаан хугацаанд хадгалах боломжтой болно.
Инээмсэглэ – танд инээд, баяр хөөр авчирч буй зүйлс бүхэн таныг дээшлүүлнэ. Инээд гэдэг бол давтамж өндөрсөж буй шинж тэмдэг. Иймээс инээд, баяр хөөр авчирдаг зүйлсийг эрэлхийл.
Хэрэв танд сөрөг бодол төрвөл үүнийг үгүйсгэж, өөрчлөхийг оролдох хэрэггүй. Байгаа зүйлсийг байгаагаар нь хүлээн зөвшөөр. Сөрөг мэдрэмжүүдээ зөвөөр илэрхийлж, гадагшлуулаад эерэг мэдрэмжүүд төрүүлэх зүйлсийг хийгээрэй.
Энэ бүгдийн эцэст сануулах хамгийн чухал зүйлс бол эерэг таатай мэдрэмж мэдрэх нь таны сонголт юм. Та сонголтуудыг ухамсартай болон ухамсаргүй байдлаар хийж байдаг. Эцсийн эцэст танаас өөр хэн ч таны өмнөөс бодож, мэдрэмж, энергийн түвшнийг дээшлүүлж чадахгүй. Та дуу хөгжим сонсож, үнэрлэж, өндөр энергитэй хүнтэй харьцсанаар эдгээр зүйлсийн өндөр энергийг хүлээн авч, үүний тусламжтайгаар өөрийн энергийг дээшлүүлэх шийдвэрийг гаргаж байгаа хэрэг юм.
Энергиэ дээшлүүлэх нь тийм ч хэцүү зүйл биш бөгөөд харин ч өөрийнхөө аз жаргалын төлөө илүү мэдрэмжтэй, ухамсартай, тууштай хичээж байгаа хэрэг билээ. Таны сэтгэл хөдлөл, мэдрэмж бол таны энергийн хэлбэлзлийн түвшнийг илэрхийлэх гол зүйл гэдгийг санаарай.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
