Цэвэр, цэмцгэр орчныг хамтдаа бүрдүүлцгээе

2019 оны 07-р сарын 08 өдөр, 18 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
66146508_527552551319815_1148696253219995648_n

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар болон дүүргийн Нийтлэг үйлчилгээний газрууд хамтран хог хаягдлын цэвэрлэгээг дүүргийн хэмжээнд тогтмол зохион байгуулж байна.

Амралт зугаалгын улирал эхэлж иргэд голын эрэг дагуу ихээр зорчиж байгаатай холбогдуулан дүүргийн “Нийтлэг Үйлчилгээний Газар-4” ОНӨААТҮГ-аас ногоон бүсэд буюу Туул гол дагуу автомашинтай тэвш тавиж түүвэр цэвэрлэгээ тогтмол хийж эхэлсэн. Гэвч ойр орчмын айл өрхүүд болон амарч, зугаалж яваа иргэд тухайн тэвшинд хог хаях бус хажууд нь ил задгай хаяж байна.

Иймд та бүхэн ногоон бүсэд амарч, зугаалах үедээ хогоо зориулалтын газар болон тэвшинд хаяж, цэвэр, цэмцгэр орчныг хамтдаа бүрдүүлэхийг Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас уриалж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх