ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, Хоккайдо мужийн Засаг даргын орлогч Цүчия Шүнсүкэ тэргүүтэй тус мужийн удирдлагуудтай уулзалт хийлээ. Уулзалтад Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Д.Батжаргал, Өргөмжит консул, Япон Улсын Либерал Ардчилсан намын генсек Такэбэ Цүтомү болон МУ-ын эрчимжсэн аж ахуй эрхлэгчдийн төлөөлөл оролцов. Дэд сайд Ж.Сауле МУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Эрчимжсэн МАА-г хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр”, Японы Олон улсын хамтын ажиллагааны “Жайка” байгууллагатай хамтран салбарт хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн талаар танилцуулав.
Цаашид салбарын боловсон хүчнийг Хоккайдо мужийн фермерийн аж ахуйд дадлагажуулах, мэргэжилтнүүдийг бэлтгэх, эрчимжсэн МАА-н салбарт хамтарсан судалгаа, шинжилгээ хийх, Япон Улсын фермерийн аж ахуйн дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийг Монгол улсад нэвтрүүлэх боломжийг судлах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлэх тухай санал солилцов. Дэд сайд Ж.Сауле Монгол улсын Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн тэр дундаа чацаргана, мах махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүнийг Хоккайдо мужид экспортлох, эрх зүйн орчныг бүрдүүлэх хүсэлтээ илэрхийлэв.
Талууд уулзалтаар хэлэлцэж тохирсон асуудлуудыг бодит ажил хэрэг болгоход идэвхтэй хамтран ажиллаж, хамтын ажиллагааны Санамж бичгийг байгуулахаар тохиролцов.


Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
