Наадмын тасалбарыг өнөөдөр 19:30 цагаас цахимаар захиалах боломжтой

2019 оны 07-р сарын 09 өдөр, 12 цаг 21 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
07.09naadmiintasalbar2_20190709120758

Үндэсний их баяр наадмын тасалбарыг өнөөдөр НҮНТ-ийн Дүнжингарав, Мишээл, Драгон, Оргил зэрэг 4 төвөөр “ХУР” Төрийн мэдээлэл солилцооны систем ашиглан хурууны хээгээр таниулан борлуулж байна. Ингэхдээ нэг хүнд 2-оос илүүг олгохгүй бөгөөд олон тооны тасалбар авч дамлан худалдахыг хязгаарлах, цахимаар тасалбар авсан иргэд биечлэн очиж дахин тасалбар авах боломжгүй байхаар цахим зохицуулалт хийжээ.

Наадмын тасалбарын цахим захиалга Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн портал https://eservice.ulaanbaatar.mn/-ээр өнөөдөр 19 цаг 30 минутаас үргэлжлэн явагдана.

Наадмын тасалбарыг цахимаар борлуулахдаа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зөвхөн 6, 7 дугаар секторын тасалбарыг борлуулах ба нэг хүнд хоёроос илүү тасалбар олгохгүйгээр шийдвэрлэсэн байна.

Иргэд цахимаар захиалсан тасалбараа НҮНТ-ийн Дүнжингарав салбараас 07 дугаар сарын 09, 10-ны өдрийн 14:00-17:00 цагийн хооронд өөрийн биеэр очиж авна уу.

Та бүхэн сайхан наадаарай.

НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх