Өнөөдөр цагаагчин гахай өдөр

2019 оны 07-р сарын 13 өдөр, 08 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
gahai

-Аргын тооллын 7 дугаар сарын 13. Бямба (Санчир) гараг/ 2019 /
-Билгийн тооллын шинийн 12, цагаагчин гахай, гар од-16 од, суудал хий, мэнгэ 5 шар, шидийн барилдлагатай өдөр. Усанд хор орох (урсгал усанд бүү ор).
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:06-20:49.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул өвчин эмгэг тусах муу цээрлэвэл зохилтой.
-Туулай, хонь, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, хулгана, гахай жилтнээ сөрөг муу.
-Аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтмүй. Шүтээн босгох, байшин барих, тариа ногоо тарих, худалдаа хийх, бүтээл туурвил үйлдэх зэрэг батжуулах үйлд ч сайн. Бэрийн үйл, мод таслах, газар малтах, үхэгсдийн үйл, худаг шуудуу малтах, замд гарах, мал адгуус худалдан авахад муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
Зурхайч лам Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх