Өнөөдөр хөхөгчин туулай өдөр

2019 оны 07-р сарын 17 өдөр, 07 цаг 59 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

–Аргын тооллын 7 дугаар сарын 17. Лхагва (Буд) гараг / 2019 /
-Билгийн тооллын 16, хөхөгчин туулай, элдэв тэнгэртэн-20 од, суудал огторгуй, мэнгэ 1 цагаан, идэрийн барилдлагатай өдөр. Хутганы ир.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:10-20:45.​
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул өвчин тусах муу цээрлэвэл зохилтой.
-Хонь, гахай, туулай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Анд нөхөр бололцох, эд юм бүтээх, сургуульд сурах, худалдаа хийх, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийх, бурханд залбирах, ихэс дээдэст бараалхах, үхэр хонины үйл, сайн үйлс үүсгэх, баясгалангийн хурим, шинээр хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Байшин эхлэн барих, төрөл садан болох, газар хагалах, суваг шуудуу малтах, цэрэг хөдөлгөх, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, лам болох, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, замд гарах, хэрүүл тэмцэл, зарга хийхэд муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.

Зурхайч лам Д.Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх