Монгол Улсын аварга Э.Оюунболдод ЦЕГ-ын удирдлагууд хүндэтгэл үзүүллээ

2019 оны 07-р сарын 18 өдөр, 10 цаг 31 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
67063688_2246007339044481_7881303990758014976_n

Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооны тамирчин, цагдаагийн дэд хурандаа Э.Оюунболд  Монгол улсын АВАРГА цол хүртсэн билээ.

Цагдаагийн Ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав, Монгол улсын АВАРГА, цагдаагийн дэд хурандаа Э.Оюунболдод Цагдаагийн ерөнхий газрын Зөвлөлийн гишүүдийн хамт хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа өнөөдөр /2019.07.17/ Цагдаагийн ерөнхий газрын ёслол хүндэтгэлийн тэнхимд боллоо.

Монгол улсын АВАРГА, цагдаагийн дэд хурандаа Э.Оюунболд нь 2012 оноос эхлэн Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооны тамирчин болсноор цагдаагийн байгууллагатай ажил амьдралаа холбосон юм. «Аварга» дээд сургуульд улсын начин Бүдээбазарын Адьяахүүгийн удирдлаганд бөхийн эрдэмд суралцаж, 2012 онд Хэнтий аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан, 2013 оны улсын наадмаар зургаа давж улсын харцага болсон байна.  2015 оны хавар МҮБХ-ны 25 жилийн ойн 1024 бөхийн барилдаанд түрүүлэн, улсын наадмын түрүү хүртэж улсын арслан болов. Энэ нь 1963 оны  түрүү бөх Жигжидийн Мөнхбат аваргаас хойш 22-хон насандаа, 1989  онд  Б.Бат-Эрдэнэ аваргаас хойш дахин Хэнтий, Өмнөдэлгэрээс түрүү бөх тодорсон түүхийг зузаалжээ.

Тэрээр:

  • 1993 оны гуравдугаар сарын 12-нд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн.
  • 2012 онд Хэнтий аймгийн наадамд түрүүлж, Аймгийн арслан цол хүртсэн.
  • 2013 оны Улсын наадамд 6 давж, Улсын харцага цол хүртсэн.
  • 2015 оны Улсын наадамд 9 давж түрүүлж, Улсын арслан цол хүртсэн.
  • 2016 оны Улсын наадамд 7 давж шөвгөрсөн.
  • 2018 оны Улсын наадамд 5 даван шөвгөрч, “Өсөх идэр” чимэг хүртсэн.
  • 2019 оны Улсын их баяр наадамд 9 даван түрүүлж, Улсын аварга цол хүртлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. 123
     (192.168.8..***)
    2019/07/18 22:29

    7jil bolood ded hurandaa arai l bna daa. Busad alba haagchid nasaaraa zutgeed bvh l hvnd ajliig hiigeed ch abdaggvi ain

    (0) (0)