ЭМГЭНЭЛ
Бямбасүрэнгийн ШАРАВ
(1952-2019)
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Чингис хаан одонт, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн нэрт зохиолч Бямбасүрэнгийн Шарав 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж Монголын ард түмэн, хөгжмийн урлагт нөхөж баршгүй гарз тохиолоо.
Б.Шарав 1952 оны 11 дүгээр сарын 13-нд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутагт төрсөн. 1972 онд Улаанбаатар хотын Багш бэлтгэх сургуулийн хөгжмийн багшийн анги, 1983 онд ЗХУ-ын /хуучин нэрээр/ Уралын хөгжмийн консерваторийн хөгжмийн зохиолчийн ангид тус тус элсэн орж, нэрт хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа, Б.Д.Гибалин нарын удирдлага дор хөгжмийн зохиомжийн эрдэмд суралцаж дүүргэжээ.
Тэрбээр 1972 оноос уран бүтээлээ нийтийн дуугаар эхэлсэн. Түүний гол бүтээлүүдэд “Чингис хаан” дуурь, I, II, III симфони, “Ононд хатаагдсан илд”, “Алтан ураг”, “Зуурдын орон”, “Сэрүүн намар” зэрэг үндэсний болон модерн балетууд, үндэсний хөгжимд зориулсан нийт 5 концерт, флейт найрал хөгжмийн, төгөлдөр хуур найрал хөгжмийн концерт, “Замбуу тивийн наран” магтуу, “Сэрсэн тал”, “Тэнгэрийн орон” удиртгал, “Үлэмжийн ертөнц”, “Хэрлэнгийн домог”, “Зохиомж” зэрэг симфони уран сэтгэмж, “Ард Аюуш”, “Байлдааны даалгавар”, “Мартагдсан дууль”, “Илүү сартай зун”, “Хүсэл” зэрэг 30 гаруй киноны хөгжим, дан хөгжмийн жижиг хэлбэрийн 70 гаруй бүтээлүүд, төгөлдөр хуурын болон мэргэжлийн дуулаачдад зориулсан ардын дууны найруулгууд, 22 романс, “Монголын тал нутаг”, “Аав ээж хоёр”, “Цэнхэрийн голоор нутаг минь”, “Хайрхан уулын бараа”, “Очоод золгоно доо”, “Зүрхний хайртай эх орон” зэрэг нийтийн 300 гаруй дуу, хүүхдийн дуу, найрал дуу, радио телевизийн чимэглэл хөгжим зэрэг олон арван бүтээлүүд багтана.
Б.Шаравын бүтээлүүд ОХУ, БНХАУ,АНУ, Япон, Франц, Герман зэрэг гадаадын олон орнуудын нэр хүндтэй тайзнаа эгшиглэж, Монголын хөгжмийн урлагийг олон улсад түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ. Түүний алдарт бүтээл “Хэрлэнгийн домог” нь 2005 онд Стокгольм хотын Концертын их танхимд Нобелийн шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд тоглогдсон нь орчин цагийн Монголын мэргэжлийн хөгжмийн урлагийг дэлхий дахинаа таниулсан онцгой үйл явдал болсон юм.
Б.Шарав 1985 онд “Замбуу тивийн наран” магтуугаар“Азийн хөгжмийн VII индэр” симпозиумын шилдэг бүтээлийн шагнал, 1988 онд II симфониор ЗХУ-ын Ленинград хотноо болсон Энх тайвны төлөө хөгжмийн наадмын шилдэг бүтээлийн шагнал, 1990 онд Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн шагналыг тус тус хүртжээ.
Монголын хөгжмийн урлагийг хөгжүүлэхэд оруулсан түүний хөдөлмөр бүтээлийг төр, засгаас өндрөөр үнэлж “Сэрсэн тал”, “II симфони” бүтээлүүдэд нь 1992 онд Монгол Улсын Төрийн шагнал, 2002 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн цол, 2006 онд Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон Чингис Хаан одон, 2019 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол тус тус хүртээжээ.
Бямбасүрэнгийн Шаравын авьяас билиг, хөдөлмөрч чанар, дахин давтагдашгүй гайхамшигт бүтээлүүд, эелдэг даруу, нөхөрсөг, шударга, зарчимч зан чанар бидний зүрх сэтгэлд үүрд мөнхөд дурсагдан үлдэх болно.
Х.БАТТУЛГА, Г.ЗАНДАНШАТАР, У.ХҮРЭЛСҮХ,
Д.ОЮУНХОРОЛ, Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Ё.БААТАРБИЛЭГ, Б.БАТ-ЭРДЭНЭ, Ц.НЯМДОРЖ, Д.ЛҮНДЭЭЖАНЦАН, Х.НЯМБААТАР, Н.УЧРАЛ,
Л.БАТСАЙХАН, Н.ГАНБЯМБА, Б.БЯМБАБАЯР
Төрийн ёслолын
хэлтсийн дарга Х.ЖАНЦАН

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
