Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас олгогддог урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлд хамрагдах иргэд аж ахуй нэгжийн төсөл хүлээж авах үйл ажиллагаа өнгөрсөн зургадугаар сарын 10-нд дууссан. Зээл олгох, төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагааны банкаар дамжуулан зээлдүүлэх төслийн сонгон шалгаруулалтын урьдчилсан судалгааны шат дуусаж, өнөөдөр /2019.07.18/ Төсөл сонгон шалгаруулах хорооны хурал болж байна.Төсөл сонгон шалгаруулах хороо нь хорооны дарга, гишүүд, нарийн бичгийн даргаас бүрдсэн долоон хүний бүрэлдэхүүнтэй. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журамд зааснаар уг бүрэлдэхүүнд холбогдох албаны 3 төлөөллөөс гадна МҮХАҮТ, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл НҮТББ, Төслийн удирдлага хөгжлийн хүрээлэн ТББ гэсэн төрийн бус байгууллагын 4 төлөөлөл оролцож байна.
Төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод зохион байгуулахаар Хорооны хуралдааныг youtube channel-р энд дарж үзнэ үү шууд \live\ дамжуулан мөн хорооны хуралдааныг ЖДҮХСангаас олон нийтэд зориулан бэлтгэсэн мэдээллийн төвд шууд үзэх, санал бодлоо хуваалцах боломжоор хангаж, тухайн төсөл ирүүлэгч өөрсдийн хэрэгжүүлэх төслийг танилцуулах олон талын боломжийг олгон зохион байгуулж байна.
Энэ шатанд нийт 47 аж ахуйн нэгжийн төсөл 13,5 тэрбум төгрөгийн арилжааны банкаар дамжин санхүүжигдэх санхүүжилтийн төлөө өрсөлдөж байна.
Төслийн зээл ХААН, Хас, Төрийн банкуудаар олгогдоно. ХХААХҮЯ эдгээр банкуудтай зээлийг дамжуулан олгох журам, зээлийн үйлчилгээний зардал, хүүгийн зардлаар хэлэлцээ хийж байна .Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмын хүрээнд нийтдээ 20.0 сая төгрөгөөс 1.0 тэрбум төгрөгийн зээл хүссэн 1,411 иргэн аж ахуй нэгжүүдээс хэрэгжүүлэх төслийн баримт бичиг болон түүнтэй холбоотой иж бүрдлийн материалаа ЖДҮХСанд ирүүлснээс эхний шатны иж бүрдлийн шаардлага болон төсөлд тавигдах шалгуур хангагдсан 534 иргэн, аж ахуйн нэгжийн төсөл дараагийн 2-р шат буюу төслийн урьдчилсан судалгааны шатанд шилжээд байна /376 аж ахуйн нэгж, 158 иргэн/. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмын дагуу арилжааны банкаар дамжуулан олгох 300.0 сая төгрөгөөс дээш 1.0 тэрбум төгрөг хүртэл зээлийн багцад хүсэлт ирүүлж, иж бүрдлийн шаардлага хангасан 65 иргэн, аж ахуйн нэгжийн хүсэлтийг урьдчилсан шатанд судалж 70-аас дээш оноо авсан нийт 47 төслийн 35.8 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт Төсөл сонгон шалгаруулах хорооны шатанд шилжсэн юм.
Эх сурвалж: ХХААХҮЯам

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
