Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүнээс санаачлан боловсруулж, 2019 оны 6-р сарын 06-ны өдөр Улсын Их хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5.1, 5.3-р зүйлд заасан зарчим, УИХ-ын даргын 2019 оны 159-р захирамжаар өгсөн чиглэлийн дагуу иргэд, олон нийтэд таниулах, мэдээллээр хангах, санал авах ажлыг 2019 оны 6-р сарын 19-ны өдрөөс 30-ны өдрүүдэд зохион байгуулж, дүнг нэгтгэн гаргалаа.
Улсын Их Хурлын гишүүд Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг иргэдэд танилцуулж мэдээллээр хангах, санал авах ажлыг зохион байгуулсан бөгөөд Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий Нарийн бичгийн даргын 2019 оны 400 дугаар захирамжаар байгуулагдсан зохион байгуулалт хариуцсан ажлын хэсэг 2019 оны 7 дугаар сарын 01-ны өдрөөр дүнг эцэслэн гаргахад, УИХ-ын гишүүд 40930 иргэнд мэдээлэл хүргэж, санал авахад нийт оролцогчдын 19 хувь нь санал гаргасан байна. Улсын Их Хурлын гишүүдийн иргэдтэй хийсэн уулзалт, санал авах утас, цахим хаяг, бичиг хэргээр нийт 7795 иргэнээс 200439 санал ирүүлснийг нэгтгэн үзвэл Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг дунджаар санал ирүүлсэн иргэдийн 82 хувь нь дэмжсэн байна.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд иргэдээс өгсөн саналын хувь /бүлгээр/
| Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгагдсан асуудлууд /бүлгээр/ | Дэмжсэн саналын дундаж хувь |
| I.2000 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбоотой заалтууд | 83% |
| II.Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах | 83% |
| III.Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт | 82% |
| IV.Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт | 83% |
| V.Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлт | 78% |

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
