Улаанбаатарт өдөртөө 26 градус дулаан

2019 оны 07-р сарын 26 өдөр, 09 цаг 18 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tsag agaarr

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөө маргаашдаа нутгийн баруун хагаст усархаг бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг  анхааруулж байна.

2019 оны 07 дугаар сарын 25-ны 20 цагаас 07 дугаар сарын 26-ны 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ.  Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө  22-27 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хэнтэйн уулархаг нутгаар бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи шөнөдөө зүүн хойноос секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч  ширүүснэ. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 14-19 градус, бусад нутгаар 17-22 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 32-37 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно.  Салхи  баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх