Амралтын өдрүүдэд 70 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь илэрчээ

2019 оны 07-р сарын 29 өдөр, 12 цаг 08 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
police

2019.07.27-28-ны амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 366 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 226 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа.

Бүртгэгдсэн осол хэргийн улмаас нийслэлд 6 хүн гэмтсэн байна.

Гэмтэж бэртсэн хүний 3 нь жолооч болон зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байсан бол 2 нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон.

Нийт гэмтсэн хүний 4 нь хүүхэд бөгөөд зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байхдаа гэмтэж бэртсэн байна. Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 70 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу арга хэмжээ тооцсон байна.

 Амралтын өдрүүдэд ноцтой зам тээврийн осол хэрэг бүртгэгдээгүй байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх