Монголын улаан загалмай нийгэмлэг 80 жилийн ойн баярын хурал 2019 оны 7 сарын 5-ны өдөр Төрийн ордонд боллоо. Баярын хуралд гадна, дотны 800 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирсэн бөгөөд нээж Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхийлөгч Н.Энхболд үг хэлж, мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Тэрбээр “Монголын улаан загалмай нийгэмлэгийн 80 жилийн ойн баярын хуралд хүрэлцэн ирсэн хүмүүнлэгийн Анд, нөхөд та бүхэнд баярлалаа. “Монголын улаан хэрээстийн эвлэл”-ийн анхдугаар Их хурал 4 дүгээр сарын 30-нд Улаанбаатар хотноо хуралдаж, анхны дүрмээ баталж байсан. Энэ өдрийг Монголын Улаан загалмай нийгэмлэг (МУЗН) байгуулагдсан өдөр гэж тэмдэглэж ирсэн. БНМАУ-ын Ардын Их Хурал 1958 онд Женевийн Конвенцийг хүлээн зөвшөөрч, нэгдэн орсон нь Монголын улаан загалмай нийгэмлэгийн бие даасан байгууллага болон хөгжих, Олон улсын Улаан загалмай хөдөлгөөнд нэгдэх үндэс суурь болсон юм. Монголын улаан загалмай нийгэмлэг нь 1959 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Олон улсын Улаан загалмайн хороогоор хүлээн зөвшөөрөгдөжОлон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоонд 84 дэх гишүүн байгууллагаар элсэн орсон. Монголын улаан загалмай нийгэмлэг сүүлийн 3 жилийн хугацаанд 17,520 мянган айл, өрхөд 8 тэрбум төгрөгийн туслалцаа үзүүлээд байна. Өнгөрсөн 2018 онд 517,000 хүн улаан загалмайн үйл ажиллагаанд оролцож байгалийн гамшигт өртсөн өрхийн тал хувьд нь хүрч ажилласан байна” хэмээн онцлон тэмдэглэлээ.
Улмаар Монголын улаан загалмай нийгэмлэгийн 80 жилийн ойн арга хэмжээнд уригдсан гадна, дотны зочид төлөөлөгчид мэндчилгээ дэвшүүлж, үг хэлсэн юм. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх, нарын илгээлтийг тус бүр уншиж танилцуулав. Мөн Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Хошууч генерал Т.Бадрал, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Гүйцэтгэх хорооны дарга асан, “Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө нар баяр хүргэж үг хэллээ. Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Ерөнхийлөгч Франческо Рокка, Олон улсын Улаан загалмайн Хорооны Зүүн азийн бүсийн суурин төлөөлөгч Пиер Дорбес нар МУЗН-ийн хамт олонд амжилт хүсэн юм.
Үүнээс гадна Япон, Хятад, Австрали, Солонгос, Итали, Киргизстан зэрэг улс орнуудын үндэсний нийгэмлэгүүдийн удирлагууд оролцсон юм. Баярын хурлыг хааж Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа үг хэлэхдээ “Монголын улаан загалмай нийгэмлэг хугацаанд гишүүд, дэмжигчдынхээ тоог 520,000 мянгад хүргэлээ. Бид сүүлийн таван жилийн хугацаанд байгууллагын хүчин чадлыг сайжруулж Ази номхон далайн бүсийн хэмжээнд олон улсын хөндлөнгийн үнэлгээнд хамрагдсан анхны Үндэсний нийгэмлэг болж чадлаа. Монголын улаан загалмай нийгэмлэгийн “Эрх зүйн байдлын тухай” хууль, Гамшгаас хамгаалах хуульд үндэсний нийгэмлэгийн төрдөө нэмэлт хүч болж ажиллах үүргийг тодорхой зааж өгсөн нь дэлхийн бусад үндэсний нийгэмлэгүүдэд шинэ загвар, сайн туршлага боллоо. Ирэх 10 жилд бид хүмүүнлэгийн салбарт үндэсний манлайлагч байж, үйл ажиллагааныхаа цар хүрээг улам тэлж, бүх нийтийг хамарсан хүмүүнлэгийн хүчирхэг сүлжээг өргөжүүлэх, улс орныхоо тогтвортой хөгжилд бодитой хувь нэмэр оруулна гэдгийг энд онцлон хэлье. Бид Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааг бэхжүүлэн нийгмийн аль ч давхаргад хүрч ажиллаж байна” гэв.
Улмаар үйл ажиллагаанд оролцогчид Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлснээр ойн арга хэмжээ өндөрлөв.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
