О.Дөлгөөнийг дурсан, зул өргөх ёслол болно

2019 оны 07-р сарын 31 өдөр, 18 цаг 16 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
дөлгөөн-810x500

Сагсан бөмбөгийн спортын мастер, шигшээ багийн тоглогч агсан О.Дөлгөөний сүүлчийн замыг гэрэлтүүлэх, түүнийг дурсан санах “Зул өргөх ёслол’-ыг наймдугаар сарын 3-ны 20.00 цагаас “Сүхбаатарын Талбай”-д зохион байгуулах гэж байна. Сагсан бөмбөгийн спортын мастер О.Дөлгөөн АНУ-ын Калифорниа муж, Сан Францискогийн их сургуулийн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж, удаан хугацаанд өвчинтэйгээ тэмцсээр бурханы оронд заларсан юм.

Зул өргөх ёслолд талийгаачийн төрөл төрөгсөд, дасгалжуулагч, найз нөхөд, шигшээ багийн тоглогчид болон багийн нөхөд нь ирнэ. Эрхэм хүндэт та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх