Чөлөөт бөхийн өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн долдугаар сарын 29-нд Болгарын нийслэл Софи хотын “Arena Armeec Sport hall” ордонд эхэлсэн билээ. Тэмцээний дөрөв дэх өдөр охидын 49 кг-ын жинд өсвөр үеийн улсын хошой аварга, Саори Ёшидагийн болон “Асашёорюү Кап” өсвөр үеийн ОУТ-ий аварга, нийслэлийн 122 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч, “Женко” клубийн тамирчин Мөнхбатын Мөнхгэрэл хүрэл медаль хүртэв. Тэрбээр өнгөрсөн жил Загребт болсон өсвөр үеийн ДАШТ-д хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдаж байсан бол Софид дутуугаа гүйцээж дэлхийн дэвжээнээс медаль зүүлээ.
М.Мөнхгэрэл өчигдөр тэгшитгэлд Румыний Юраску Патрисиаг цэвэр, 1/8 шигшээд Украины Амина Пономареваг 5:0-ээр тус тус ялсан ч шөвгийн наймд Японы Моэ Киёокад 3:4-өөр харамсалтай ялагдсан.
Дагах барилдаанд энэ жилийн өсвөр үеийн Европын дэд аварга ОХУ-ын Анжелина Первукинаг 5:0-ээр, хүрэл медалийн төлөөх барилдаанд өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт БНХАУ-ын Шиа Шиаминтай хүндхэн барилдаан хийж 6:6-гаар ялснаар өсвөр үеийн ДАШТ-ий түүхэнд Монголын бөхчүүдийн 16 дахь медалийг эх орондоо авчирч байна. Тэрбээр сар хүрэхгүй хугацааны өмнө нь Азийн аваргад Хятадын бөхөд хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдсан бөгөөд энэ удаа даагаа амжилттай нэхэж, Монголын багийн цорын ганц хүрэл медалийг эх орондоо авчирлаа.

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
