Жил бүрийн наймдугаар дугаар сарын 12-ныг дэлхий дахинд залуучуудын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улс 2014 оноос эхлэн наймдугаар сарын 25-ны өдрийг Монголын залуучуудын өдөр болгон тэмдэглэх болсон бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ын Хүн амын сан, Олон Улсын байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд хамтран залуучуудын нийгэмд оруулж буй хувь нэмрийг олон нийтэд таниулан сурталчлах, нийгэмд тулгамдаж буй асуудлыг залуучуудын оролцоотойгоор шийдвэрлэх зорилгоор олон талт үйл ажиллагаануудыг жил бүрийн найм, есдүгээр сард зохион байгуулдаг билээ. Тиймээс наймдугаар сарыг залуучуудын хөгжлийн сар хэмээн нэрлэдэг. Энэ жил “БОЛОМЖ ТАНЫ ГАРТ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөжээ.
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ө.Ган-Өлзий:
“Энэ жил манай газраас найм, есдүгээр сар буюу залуучуудын хөгжлийн сарыг “БОЛОМЖ ТАНЫ ГАРТ” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлэх юм. Залуучууд маань өөрсдөө хичээж, тууштай байж чадвал эх орондоо хөдөлмөр эрхэлж дэлхийн жишигт хүрсэн цалин авах боломжууд ч нээлттэй байна. Тухайлбал, нийслэлийн Залуучуудын хөгжлийн төв “Эм Кэй Ай Ти” (MKIT) сургалтын төвтэй хамтран мэдээллийн технологийн 8 төрлийн сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулдаг бөгөөд өнгөрсөн хугацаанд 1893 залуучууд сургалтад хамрагдаж, 834 залуу сургалтаа амжилттай дүүргэн, 45 залуу бизнес инкубатор төвд дадлагажих хугацаандаа КОЙКА-гийн санхүүжилтээр сард 440.000 төгрөгийн тэтгэлэг авч, 120 залуу мэдээлэл, технологийн чиглэлээр ажлын байртай болж, хөдөлмөр эрхэлж байна. Одоогийн байдлаар “MKIT” сургалтын төвийг амжилттай төгссөн 13 залуучууд БНСУ-аас аутсорсинг захиалгын гүйцэтгэгчээр хөдөлмөр эрхэлж, эх орондоо ажиллаж амьдрангаа дэлхийн жишигт хүрсэн цалин авч байгаа юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Залуучуудын амьдрах, сурч боловсрох, хөдөлмөрлөх таатай орчин бүрдсэн, хотын хөгжил, соёл, тохижилтод залуучууд манлайлсан хот болох зорилтыг дэвшүүлсэн. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль болон дээрх зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд залуучуудын хөгжлийг дэмжсэн олон талт үйл ажиллагааг 9 дүүргийн Залуучуудын хөгжлийн төвөөр дамжуулан зохион байгуулж байна. Залуучууд маань дээрх төвүүдээр дамжуулан зохион байгуулах олон талт үйл ажиллагаануудад идэвхтэй оролцож, тулгамдаж буй асуудлаа оновчтой шийдвэрлэхэд өөрсдийн дуу хоолой, санал санаачилгийг хүргэх бүрэн боломжтой.
Мөн залуучуудын хөгжлийн сарын хүрээнд төр, олон улсын байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын зохион байгуулж байгаа үйл ажиллагаануудад залуучуудаа идэвхтэй оролцохыг уриалж, нийтийн тээврийн үйлчилгээний газартай хамтран Залуучуудын хөгжлийн сарын сурталчилгааг нийтийн тээврийн 100 автобусанд байршуулан сурталчилж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сарын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаарх мэдээ мэдээллийг хүргэн ажиллаж байна” гэлээ.
Тус газраас эх орондоо амьдарч сурч, хөдөлмөрлөж байгаа залуучуудыг дэмжихээс гадна Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.6.6-д заасан зорилтын хүрээнд гадаадад сурч, ажиллаж хөдөлмөрлөж байсан залуучуудыг ажлын байраар хангах, гадаад болон дотоодод сурч боловсрон, нарийн мэргэжил эзэмшсэн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэднийг эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахыг уриалах зорилгоор “Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе II” хөдөлмөрийн үзэсгэлэн
яармаг, “Гадаадад төгсөгчдийн нэгдсэн чуулга уулзалт II”, хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын оролцоотой “Эерэг хандлага-Зөв шийдэл” хэлэлцүүлэг зохион байгуулж, тэдний үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах үзэсгэлэн зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.
Залуучуудын хөгжлийг дэмжих сарын хүрээнд нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар “Эм Кэй Ай Ти” (MKIT) сургалтын төвтэй хамтран БНСУ-ын аж ахуйн нэгжүүдийн аутсорсинг ажлын захиалгыг гүйцэтгэх ажлын туршлагатай, мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшсэн залуучуудыг сонгон шалгаруулах нээлттэй хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийг энэ сарын 23-нд нийслэлийн “Залуучуудын хөгжлийн төв”-д зохион байгуулна гэж нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
