“Буянт-Ухаа 2” 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн цахим бүртгэлийг өнгөрсөн сарын 22-ноос энэ сарын 5-ныг дуустал 14 хоногийн хугацаанд явуулсан юм. Цахимаар түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй 35058 иргэн бүртгүүлээд байгаа. “Залуу гэр бүл” ангилалд 4443, “Төрийн албан хаагч” ангилалд 6542, “Хувийн байгууллагын ажиллагсад болон хувираа хөдөлмөр эрхлэгч” ангилалд 9549, “18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл” ангилалд 960, “Өрх толгойлсон эцэг, эх” ангилалд 3148, “Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан” ангилалд 7166, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл” ангилалд 3134, “Гамшигт аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэн” ангилалд 116 иргэн бүртгүүлээд байгаа юм.
Өнөөдөр сонгон шалгаруулах комисс хуралдаж, эхний ээлжинд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүсэлтийг нээлттэйгээр хэлэлцэж, сонгон шалгаруулалтыг хийж байна. Сонгон шалгаруулалтад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцож байна.

НОСК ХК-ийн ерөнхий захирал Б.Сүхбаатар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, өрхийн ам бүлийн тоо гэх мэтээр эрэмбэлээд явж байна. Сонгон шалгаруулалтын явцад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн таван төрлийн холбоодын төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагынхан оролцож байна. Сонгон шалгаруулалт хэвлэлийнхэнд ч нээлттэй байгаа. Танил тал, авилга авах зэрэг хэн нэгэн давуу эрхтэйгээр орон сууцанд орох ямар ч боломж байхгүй. Бүх процесс нээлттэй явагдаж байгаа. Шалгаруулалтад тэнцээд сонгогдож байгаа иргэд материал бүрдүүлж өгөх ёстой. Бүрдүүлсэн материал нь шаардлага хангахгүй байна гэж үзвэл шууд дараагийн иргэнийг оруулах зохион байгуулалттай явж байгаа. Сонгон шалгаруулалт өнөө маргаашдаа дуусна. Ирэх долоо хоногт материал бүрдүүлэх ажилдаа орно. Сонгон шалгаруулах комисс есөн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна” хэмээн ярилаа.

Тэргэнцэртэй иргэдийн холбооны санхүүгийн ажилтан Б.Болормаа “Түрээсийн орон сууцанд орох иргэдийн сонгон шалгаруулалт ил тод, шударга, нээлттэйгээр явагдаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл, шалгаруулалтын явцад оролцож, хяналт тавьж байгаа учраас үнэн бодитой ил тод байгааг харуулж байна. Миний хувьд түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцанд орох хүсэлтэй байгаа” гэв.

“Миний бие хараагүйчүүдийн байгууллагыг төлөөлөөд өнөөдрийн сонгон шалгаруулалтад оролцож байна. Манай байгууллагын гишүүд бүртгүүлсэн байгаа. Өнөөдрийн сонгон шалгаруулалт нээлттэй, шударга явагдаж байна. Цахимаар бүртгүүлэхдээ иргэд буруу мэдээлэл оруулсан, алдсан бол шууд дараагийн иргэний асуудлыг хэлэлцээд явж байна” хэмээн Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл ярилаа.

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
