2019.08.05-08-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1218 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 769 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа. Бүртгэгдсэн осол хэргийн улмаас нийслэлд 25 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 3, орон нутагт 11 хүний амь нас хохирсон байна.
Энэ 7 хоногт зам тээврийн ослын улмаас 4 хүүхэд бэртэж, 2 хүүхдийн амь нас хохирсон байна. Гэмтсний хүүхдүүд эцэг эхийн хамт гарцгүй газраар зам хөндлөн гарч байсан бол нас барсан 2 хүүхэд 0.5 болон 0.8 настай, зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон.
Ноцтой зам тээврийн ослоос дурьдвал:
2019.08.05-ны өдрийн 13.10 цагийн орчим Завхан аймгийн Их-Уул сумын Үржил 2-р баг “Гүнжийн хясаа” гэх газар /Сумын төвөөс баруун тийш 12км/ асфальтан замд Toyota Camry Л жолоочтой автомашин онхолдож жолооч 39 настай, эрэгтэй Л нас барсан.
2019.08.05-ны өдрийн 21.35 цагийн орчим Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 5-р багийн “Өгөөмөр” гэх газар /Сумын төвд/ шороон замд амины Kia Frontier автомашины жолооч Б нь Даюун маркийн улсын дугааргүй мотоциклтой мөргөлдөж жолооч 61настай, эрэгтэй Ж нас барсан.
2019.08.05-ны өдрийн 14.30 цагийн орчим Булган аймгийн Рашаант сумын 4-р баг “Бөргөцөгийн ар” гэх газар /Аймгийн төвөөс урагшаа 230 км/ асфальтан замд Toyota Prius автомашины жолооч Ц нь Toyota Harrier Б жолоочтой автомашинтай мөргөлдөж жолооч 57 настай, эмэгтэй Ц, зорчигч 69 настай, эрэгтэй Т, 47 настай, эмэгтэй Ө нарын 3 хүн нас барж, жолооч Б, зорчигч Ч нарын 2 хүн гэмтсэн
2019.08.05-ны өдрийн 23.29-цагийн орчимд СБД-н 15 дугаар хороо “Сод Монгол” ШТС-ын хойд замд Toyota Prius маркийн автомашины жолооч Х нь явган зорчигч 48 настай, эрэгтэй М-г мөргөж амь насыг нь хохироосон.
2019.08.06-ны 14.00 цагийн орчимд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараат 1-р баг “Далайн гол” гэх газар /сумын төвөөс зүүн урагш 119км/ асфальтан замд Toyota Prius автомашины жолооч Б нь Toyota Corolla Axio Э жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч 41 настай, эрэгтэй Г, 53 настай, эрэгтэй Г, 27 настай, эмэгтэй Э, 0.5 сартай, эмэгтэй У нарын 4 хүн нас барсан
2019.08.06-ны 21.17 цагийн орчимд СХД-н 11 дүгээр хороо Баянхошууны зам, Хонхорын гудамж амины Hyundai Grace С жолоочтой автомашин өнхөрч, явган зорчигч 52 настай, эрэгтэй М-г мөргөж амь нас хохирсон.
2019.08.06-ны 23.03 цагийн орчимд СХД-н 22 дугаар хороо Найрамдлын зам, Орбитын шинэ эцсийн автобусны буудлын урд замд Hyundai Aero City автобусны жолооч Г нь явган зорчигч 55 настай, эмэгтэй Т-г мөргөж амь насыг нь хохироосон.
2019.08.08-ны өдрийн 18.50 цагийн орчим Хөвсгөл аймгийн Галт сумын Рашаант 3-р багийн “Хуурайн ам” гэх газар /Сумын төвөөс урагшаа 4 км/ шороон замд Toyota Land Cruiser-200 З жолоочтой автомашин нь онхолдож зорчигч 28 настай, эмэгтэй, Ш, 0.8сартай, эрэгтэй/ Х нарын 2 хүн нас барсан хэргийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар шалгаж байна
– 2019.08.08-ны өдрийн 21.30 цагийн орчим БЗД-н 6 дугаар хороо Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, “Намнаач” төвийн хойд замд Toyota Prius автомашины жолооч Э нь явган зорчигч 62 настай, эмэгтэй Э-г мөргөж амь насыг нь хохироосон.
Энэ 7 хоногт хүн гэмтсэн нийт ослыг хэлбэрээр авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээх хэлбэрээр 19, мөргөлдөх хэлбэрээр 4 тус тус бүртгэгдсэн байна.
Зам тээврийн ослын улмаас гэмтэж бэртсэн хүмүүсийн 8 нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсны 3 жолооч, 5 явган зорчигч байсан байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 149 жолоочийг илрүүлэн эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 21 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 26,2 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 20,7 хувиар, гэмтсэн хүний тоо 13,6 хувиар, зам тээврийн ослын улмаас нас барсан хүний тоо 4 дахин өссөн байна.
ХҮҮХДҮҮД ЭЦЭГ, ЭХТЭЙГЭЭ ХАМТ ЗОРЧИЖ БАЙХДАА ХАМГИЙН АЮУЛГҮЙ ГЭЖ БОДДОГ Ч ТЭДНИЙ БУРУУ ҮЙЛДЛЭЭС БОЛЖ АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДЭЭРЭЭ ХОХИРОХ НЬ ИХСЭЖ БАЙНА.
Иимд эцэг, эх та бүхэн хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА-аас анхааруулж байна.

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
