Иргэдийн аялал зугаалга амралтын өдрүүд үргэлжилж байгаатай холбогдуулан орон нутгийн замд хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүдийн ачаалал ихтэйгээр үргэлжилж байна. Зөвхөн энэ 7 хоногт гэхэд л орон нутгийн замд зам тээврийн ослоос шалтшаалж 11 хүн нас баржээ. Үүнээс 2 нь бага насны хүүхэд амь насаараа хохирч 4 хүүхэд гэмтсэн байна.
Тээврийн цагдаагийн алба хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор 21 аймаг буюу улсын хэмжээнд хяналт шалгалтаа 24 цагаар зохион байгуулаад ажиллаж байна. Гэсэн хэдий ч замын хөдөлгөөнд оролцогч жолооч нарын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, анхаарал болгоомжгүй, хариуцлагагүй үйлдлээс шалтгаалж осол үйлдэгдсээр л. Нийт бүртгэгдсэн ослын шалтгаан нөхцөлийг авч үзвэл 97,7 хүртэлх хувь нь жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалж буюу онхолдох, мөргөлдөх хэлбэрээр гарсан байх юм.
Ялангуяа жолооч нар цагдаагийн хяналт байхгүй гэх замуудад замын хөдөлгөөний дүрэм заалтыг мөрддөггүй. Жишээлбэл хурдаа хэтрүүлж, хамгаалах бүсээ зүүхгүй, шөнийн цагт холын гэрэлтэй хөдөлгөөнд оролцох нь элбэг. Цагдаагийн алба хаагч нар маань ч үүнтэй нөхцөл байдлаа тааруулж гудамж замын хяналт шалгалтаа хөдөлгөөнт байдлаар зохион байгуулж байгаан байна. Өнгөрсөн жил 21 аймгийн замын цагдаагийн тасаг, хэсгүүдэд зөөврийн хурд хэмжигчийг хүлээлгэн өгсөн нь улсын хэмжээнд хурдыг хэмжих нөхцөл бололцоо хангагдсан юм байна. Нэг үгээр хэлбэл цагдаагийн хяналт шалгалт хаана ч байж магадгүй гэсэн үг.
Нэг талаасаа иргэд цагдаагийн алба хаагчдаар амь нас, эрүүл мэндээ хамгааллуулах сонирхолтой болсон ч юм шиг. Орон нутгийн замд хурдыг 80 км цагаас хэтрүүлж хөдөлгөөнд оролцсон жолоочийг 50.000 төгрөгөөр торгож 2 оноо хасдаг бол 120 км цагаас илүү хурдыг хэтрүүлж оролцвол мөн л 50.000 төгрөгөөр торгож газар дээр нь 6 сараар эрхийг нь хасч байна. Хүний амь насыг хамгаалахын төлөө төрөл бүрээр л тэмцэх юм.
Тухайлбал Сэлэнгэ аймгийн Замын цагдаагийн тасгийн алба хаагч нар аймгийн нутаг дэвсгэртээ хөдөлгөөнт байдлаар орчин үеийн дэвшилтэт технологийн 3-4 километрийн зайнд тээврийн хэрэгслийн хурдыг хэмжих хүчин чадалтай багажийг ашиглаж байна. Мөн Булган аймаг дах Замын цагдаагийн тасгийн алба хаагчид нутаг дэвсгэрээр дайран өнгөрч буй тээврийн хэрэгслийг түр зогсоон, зорчигч жолооч нарыг эмчийн үзлэгт хамруулах, жолоочийн нойрыг сэргээж гарын амраангаа сэрэмжлүүлэг мэдээ мэдээллийг хүргэж ажиллаж байна. Иймд жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцох үедээ бяцхан хүүхдээ, дотны хүмүүсээ, хайртай гэр бүлээ тээвэрлэж яваа гэдгийг ямагт санаарай. Ганцхан хормын хариуцлагагүй үйлдлээс болж насаараа харамсах нөхцөл байдлыг бүү үүсгээрэй.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
