Өнөөдөр шарагчин туулай өдөр

2019 оны 08-р сарын 10 өдөр, 07 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tuulai jil

-Аргын тооллын 8 дугаар сарын 10. Бямба (Санчир) гараг/ 2019 /
-Билгийн тооллын шинийн 10, шарагчин туулай, хонгорцог-17 од, суудал огторгуй, мэнгэ 4 ногоон, шидийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:39-20:14.​
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулбал эрхтэн хүчин дэлгэрэх маш сайн. Гэвч тахиа, гахай, хулгана, үхэр жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хонь, туулай, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтмүй. Хот суурин, байшин эхлэн барих, бэрийн үйл, газар хагалах, суваг шуудуу малтах, цэрэг хөдөлгөх, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, газар хөндөх, замд гарахад муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
Зурхайч лам Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх