Түрээсийн орон сууцны цахим бүртгэлийн сонгон шалгаруулалтын эхний шатанд тэнцсэн иргэдийн бичиг баримтыг ирэх даваа гаригаас хүлээн авч эхэлнэ. Эхний шатанд тэнцсэн иргэд зорилтот найман ангилал тус бүрдээ 10-аас дээш материал бүрдүүлж, өөрийн биеэр очиж, баталгаажуулна гэдгийг мэргэжилтнүүд хэллээ.
Тэнцсэн иргэд наймдугаар сарын 19-нөөс 23-ныг хүртэл тав хоногийн хугацаанд нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвийн “Мишээл” болон “Дүнжингарав”-ын салбаруудад ажлын цагаар авч очиж баталгаажуулах аж. “Буянт-Ухаа 2″ 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн эхний шатны сонгон шалгаруулалтын дүнг өчигдөр /2019.08.14/ нийслэлийн Орон сууцны корпорациас цахим сайтад байршуулаад байгаа билээ.
Цахим бүртгэлд хамрагдсан иргэдийн мэдээллийг Авлигатай тэмцэх газраас наймдугаар сарын 09-ний өдөр ирүүлсэн 01/6402 дугаар зөвлөмжийн дагуу иргэний хувийн нууцад хамаарахаас бусад мэдээлэл /өөрийн нэр, эцэг/ эхийн нэр, бүртгэлийн дугаар/-ийг зорилтот бүлгийн ангилал бүрээр нийтэлж байгааг нийслэлийн Орон сууцны корпорациас мэдээлжээ.
Хэрэв заасан хугацаанд материалаа бүрдүүлэн авчирч өгөөгүй, дутуу материал болон хуурамч материал авчирч өгсөн тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасан, дараагийн иргэн эрэмбийн дагуу орохыг анхааруулжээ. Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтийн дагуу шаардлага хангасан эсэхээ шалгахыг хүсвэл https://nosk.ub.gov.mn/#/system/khuselt вэб сайтад хандана уу. Ингээд найман ангилал тус бүр ямар бичиг баримт бүрдүүлэх талаарх мэдээллийг хүргэж байна.


Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
