Сүрьеэгийн өвчлөл 502 тохиолдлоор буурлаа. Олон эмэнд дасал сүрьеэг 24 сараас 9 сар болгож байгаа цөөн орны нэг манай улс боллоо. Сүрьеэгийн оношлогооны дижитал рентген аппарат, женексперт тоног төхөөрөмж нэмэгдлээ. Сүрьеэгийн эмч нарыг тэтгэлэгтэй бэлтгэж байна. Энэ мэтчилэн сайн мэдээнүүд байна. Гэхдээ дэлхий дахинаа шинээр сэргэсэн энэ өвчинтэй тэмцэхэд дээрх үйл ажиллагаануудыг улам бүр эрчимжүүлэх шаардлагатай. Энэ хүрээнд эмч мэргэжилтнүүдэд зориулсан сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээрх сургалтыг 2019 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 20-ны өдрүүдэд Бээжин хотод зохион байгуулах гэж байна.

Өнөөдөр Эрүүл мэндийн Сайд Д.Сарангэрэл, сургалтад хамрагдаж буй эмч нарыг хүлээн авч уузлаа. Тэрээр хэлсэн үгэндээ 2019 онд бэлгийн замаар дамжих халдвар, сүрьеэ болон зүрх судасны өвчний чиглэлээр нийт 90 эмч мэргэжилтнүүдийг сургалтад хамруулахаар харилцан тохиролцсоны дагуу эхний ээлжийн сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээрх сургалт зохион байгуулагдах гэж байна.
Эдгээр сургалтууд нь манай улсын эрүүл мэндийн салбарын хөгжил, хүний нөөцийг бэхжүүлж чадавхжуулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, нотолгоонд суурилсан үр дүнтэй, чанартай тусламж үйлчилгээ үзүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон хэлэх нь зүйтэй.

Эрүүл мэндийн яамнаас сургалтын өгөөж, гарах үр дүнг нэмэгдүүлэх үүднээс сургалтыг монгол хэл дээр явуулах хүсэлт гаргасны дагуу энэ удаагийн сургалт монгол хэл дээр зохион байгуулагдах гэж байгаагаараа онцлог давуу талтай юм.
Сүрьеэ өвчний асуудлаарх энэ удаагийн сургалтад нийслэл болон орон нутгийн нийт 30 сүрьеэгийн эмч мэргэжилтнүүд хамрагдаж байгаа.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
