Улсынхаа нийслэлд амьдарч байгаа атал эмнэлгийн тусламж үйлчилгээ авах гэхээр хөдөө орон нутагт байгаа мэт тэвдэх зовлон эдэлнэ гэдэг хэцүү. Ийм бэрхшээл Сонгинохайрхан дүүргийнхэнд олон жил нүүрлэсэн юм. Үүнийг хэлэхийн учир нь,тус дүүргийн Эрүүл мэндийн төв нь 1987 оноос өнөөг хүртэл зочид буудлын зориулалттай барилгад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсээр ирсэнтэй холбоотой. Монголын хүн амын 10,3 хувийг эзлэх нийслэлийн хамгийн олон хүн амтай том дүүргүүдийн нэг нь Сонгинохайрхан. Тус дүүрэгт 320 мянган хүн оршин суух бөгөөд жилд дунджаар 10000 хүн ам шилжин суурьшдаг газар нутагтай захын дүүрэг юм.
Түүхийг сонирхвол,1-р хороололд байрлах амбулатори болон хэвтэн эмчлүүлэх больниц нь 1987 онд зочид буудлын зориулалтаар баригдсан барилгад эмнэлгийн 2 дугаар шатны тусламж үйлчилгээг үзүүлсээр өнөөг хүрчээ. 170 ор бүхий энэхүү эмнэлгийн зориулалтын бус байрны өрөө тасалгаа, коридорын хэмжээ бага гээд л бэрхшээл тоочвол дуусахгүй. Өвчтөн үзэх, оношлох, эмчлэх, зөөвөрлөх, урсгал зохион байгуулалт хийх боломж тааруухан. Эмнэлгийн стандартыг хэрэгжүүлэх тухай ярих,шаардах тун хэцүү. Эмнэлгийн халдвар хамгаалал, эрүүл ахуйн шаардлагыг хангахгүй нөхцөл байдалтай байранд 32 жил үйл ажиллагаа явуулсныг “яажшүүхэн болж байсан юм бол доо” хэмээн халаглаад ч яалтай.
Одоогийн байдлаар дотор, мэдрэл, эрчимт эмчилгээний тасгийн 178 ортойгоор эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа нь хэвтэн эмчлүүлэх тасгийн ачаалал 20-25 хувиар ачаалалтай. Хүнд өвчтөнг зөөж тээвэрлэх цахилгаан шат байдаггүй болохоор эмч,сувилагч бүгдээрээ 3,4 давхар руугаа гар дамнуургаар хөлсөө дуслуулан зөөнө. Хэт ачааллын үед ор хүрэлцдэггүй болохоор хаана л зай завсар байна тийш нэмэлт ор тавьж,тасгуудын бус байршилд тусламж үзүүлдэг. Он удаан жилээр үргэлжилж байгаа бас нэгэн бэрхшээл нь тус төвд дүрс оношилгоо, эмэгтэйчүүд, төрөх тасаг, гэмтэл, мэс заслын тасаг байхгүй. Өвчтөнүүд өөр дүүргийн эмнэлгүүдэд үзүүлдэг. Тус төвийн барилгын асуудлаар үе үеийн Засгийн газар, тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдэд асуудал тавьдаг байсан боловч шийдэгдэлгүй өнөөг хүрсэн нь харамсалтай. Гэвч мянган зовлон,түмэн бэрхшээлээс салах өдөр ирсэн нь юутай сайхан.
Өнөөгийн Засгийн газар, УИХ тус дүүргийнхний бэрхшээлт байдлыг ойлгон хүлээн авч, шинээр эмнэлэг барих найман тэрбум төгрөгийг шийдэж өгсөн нь олны сэтгэлд нар гийхтэй адил баяр боллоо. Тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын 2017 оноос эхлэн уйгагүй хөөцөлдсөний үр дүнд 30 гаруй жил хүлээлт үүсгэж байсан тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн барилгыг барих санхүү болон бусад асуудлыг шийдвэрлэсэн билээ. Эмнэлгийн шав тавих ёслолын үеэр хүн бүрийн амнаас Ц.Гарамжав гишүүний зөвхөн эмэгтэй хүнээс гарах бусдын төлөө зүтгэх уян зөөлөн сэтгэл,төрийн хүний хөлч шидрүүн ухааныг биширсэн магтаал сонсдож байсныг дурдах нь зүйтэй. 10 давхар эмнэлгийн зураг төсвийг Ц.Гарамжав гишүүн санаачлан хийлгүүлжээ. Үүнд талархах ч багадна. Шинээр баригдах эрүүл мэндийн төв нь одоо байгаа барилгатайгаа залгаа байх бөгөөд яаралтай тусламжийн, амбулатори, мэс заслын тасаг болон хэвтэн эмчлүүлэх 200 ортой эмнэлэгтэйгээр орчин үеийн эмнэлгийн стандарт нормыг бүрэн хангасан эмнэлэг баригдах юм.
Энэхүү бүтээн байгуулалтыг Эрүүл мэндийн яамны захиалгаар “Хөх бүрдний эх” компани хийх юм. Тус компанийнхан уг эмнэлгийг 2020 оны 10 дугаар сард бүрэн дуусгаж, ашиглалтанд хүлээлгэн өгөхөөр өнөөдрөөс ажлаа эхлүүлж байна.

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”
Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
