Замын хөдөлгөөний дүрмийн 15.2-р зүйлд “Уулзварыг бүрэн гүйцэт нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл,саатал бий болсон үед жолооч уулзвар руу орохыг хориглоно”гэж заасан байдаг. “Yellow box” буюу шар дөрвөлжин тэмдэглэгээ нь замын хөдөлгөөний дүрмийг биелүүлэх, дүрэм зөрчсөн жолоочид торгууль оногдуулах, уулзварт түрүүлж ороод түгжрэл үүсгэдэг асуудлыг цэгцлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Дэлхийн олонх улс орон “Yellow box junctions” буюу шар дөрвөлжин тэмдэглэгээгээр уулзваруудынаа нэвтрүүлэх чадварыг сайжруулсан байдаг. Харин манайд Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах зорилгоор ажлын болон ажлын бус цагаар байнгын ачаалалтай уулзварууд болох Цэцэг төв, Үндэсний төв музей, МУБИС зэрэг байршлын уулзварт шар тэмдэглэгээ болон хянах камер байрлуулаад тодорхой хугацаа өнгөрөөд буй.

Энэ хугацаанд дээрх заалтыг зөрчсөн буюу шар тэмдэглэгээг харсаар байж “Зогс” шугамын ард зогсолгүй уулзварт орж хөндлөн чиглэлд яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж түгжрэл саатлыг механикаар үүсгэсэн жолооч нарыг торгох арга хэмжээг авсаар ирсэн. Энэ оны 2 сарын 18-аас өнөөдрийг хүртэлх хугацаанд л гэхэд дээрх дөрвөн уулзварын программ хангамжид 21216 машин бүртгэгдснээс 1304 жолооч дээрх заалтыг зөрчиж торгууль хүлээсэн байна гэж Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллэв.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
