Төгөлдөр хуурч Сангидоржийн Саянцэцэгийг Монгол Улсын соёлын элчээр томилов

2019 оны 09-р сарын 11 өдөр, 12 цаг 38 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
fa72804-1024x744

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Сангидоржийн Саянцэцэгт Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулан өглөө. С.Саянцэцэг Монгол Улсаа хилийн чанадад сурталчлах, соёл урлаг түүхийн хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй ажиллах юм.

Төгөлдөр хуурын олон улсын тэмцээний шүүгч С.Саянцэцэг Москва, Софи, Мексик, Мадрид зэрэг томоохон дуурийн театруудаас гадна сонгодог урлагийнхны дэлхийн тавцан болсон алдарт Карнеги Холлд уран бүтээлээ эгшиглүүлсэн анхны монгол уран бүтээлч юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх