Шархлаа өвчний нийтлэг шинж нь өвдөлт юм. Голлон аюулхай орчим өвдөнө. Ходоодны дээд хэсгийн шархлааны үед хоол идсэнээс 0,5-1 цагийн дараа өвдөлт мэдрэгдэж аажмаар нэмэгдэн 1,5-2 цагийн дараа өвчин намддаг. Ходоодны гарах хэсгийн байрлалтай үед хоол идсэнээс хойш 1,5-2 цагийн дараа илэрч, хоол идсэний дараа намддаг. Дээд гэдэсний шархлааны өвдөлт нь өлөн үед болон шөнийн 24.00-03.00 цагийн хооронд илэрдэг.
Өвчтөний 10 хувьд огт өвдөлт илрэхгүй тохиолдол байдаг.
Цээж гашуун оргих, хорсох, халуун оргих мэт мэдрэмж төрнө.
Бөөлжих, гулгих, огих, аюулхай дээр цанхайх шинж илэрнэ.
Хоолны дуршил голлон ихсэх боловч хоол идэхээр өвддөг. Тиймээс хоол идэхээс татгалзах шинж гарна.
Өтгөн хатах эсвэл суулгалттай ээлжилнэ. Баас хар гарах нь ходоодны шархнаас цус шүүрч, цус алдаж байгаагийн шинж юм. Үүнийг хүмүүс анзаараагүйгээр хүндрүүлэх явдал цөөнгүй.
Өвчин удаан үргэлжилсэн тохиолдолд ядрах, бие сулрах, нойргүйдэх, цочромтгой болох, турах шинж илэрнэ.
Хүндрэл:
Цус алдах
Ходоод цоорох
Шарх хажуугийн эрхтэнд нэвчих
Ходоодны гарах хэсэг нарийсах
Хавдарт шилжих
Цус алдалт нь хамгийн элбэг тохиолддог хүндрэл юм. Эмийн шалтгаант шарх нь ямар нэг өвдөлтийн шинжгүйгээр цус алдалтаар илрэх тохиолдол цөөнгүй.
Мөн үүнээс гадна шарх хавдарт шилжихэд хеликобактери буруутай. Японы эрдэмтэд 12 жилийн хугацаанд хеликобактери илрээгүй хүмүүсийг судалж үзэхэд хавдрын тохиолдол бүртгэгдээгүй байна. Харин хеликобактери илэрсэн хүмүүст хавдар илрэх эрсдэл өндөр байжээ.
Mанай оронд хеликобактерийн халдвар бусад хөгжиж буй орнуудын адил тархалт өндөртэй. Улаанбаатар хотын насанд хүрэгчдийн 69 хувь, эрүүл өсвөр насны хүүхдүүдийн 64 хувь, ходоодны шархлаа өвчтэй эмчлүүлэгчдийн 65,7 хувь нь тус бактерийн халдвар авсан нь тогтоогдсон. Гэвч халдвар авсан хүн болгон ходоодны шарханд өртдөггүй. Хеликобактери буюу Н.pylori нь халдвартай хүний шүлс, өтгөнөөр дамжин хүнд халдварладаг юм.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
