Аж ахуйн нэгж, хуулийн этгээд, иргэд Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагыг зөрчин, дур мэдэн барилга байгууламжийн хийц бүтээцийг өөрчлөх, аврах зам гарцыг хаах зэрэг зөрчил гаргаж байгаа нь урьдчилан сэргийлэх, гарсан гал түймрийг шуурхай унтраахад хүндрэл учирч, бусдын болон өөрийн амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгөд хохирол учруулах нөхцөл байдалд хүргэж байна.
Монгол Улсын Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3, 21 дүгээр зүйлийн 21.1-д галын аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилга байгууламж ашиглахыг хориглоно гэж хуульчилсан.
Барилга байгууламжийг барих ажлыг гүйцэтгэхдээ хууль, тогтоомжоос гадна “Өндөр барилгын төлөвлөлт” /Барилгын норм ба дүрэм БНбД 31-17-10/, Барилга байгууламжийн галын аюулгүй байдал /БНбД 21-01-02/, “Барилгын зураг төсөл зохиох галын аюулгүйн норм” /БНбД 21-02-02/ болон бусад галын аюулгүй байдалтай холбоотой стандарт, норм, нормативын баримт бичгийн холбогдох заалтуудыг дагаж мөрдөх ёстой.
Түүнчлэн Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.14-д зааснаар Галын аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн хариуцлагын арга хэмжээ оногдуулдаг тул аж ахуй нэгж, хуулийн этгээд, иргэд Монгол Улсын хууль, тогтоомж, галын аюулгүй байдалтай холбоотой стандарт, норм, нормативын шаардлагыг хангаж ажиллахыг Онцгой байдлын ерөнхий газраас АНХААРУУЛЖ байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
