Завхан аймгийн Тосонцэнгэл сум байгалийн зэрлэг жимс жимсгэнийн орон юм. Тус сумын жижиг бизнес эрхлэгчид байгалийн жимсээрээ хийсэн бүтээгдэхүүнүүддээ бар код авчээ.
Сумынхаа нэрийн бүтээгдэхүүнд Худалдаа аж үйлдвэрийн танхимаас бар код авснаар супермаркет болон томоохон худалдааны төвүүдээр борлуулах боломжийг бүрдүүлжээ. Өнөөдрийн байдлаар Тосонцэнгэлд нэрс 10 литр нь 80000 төгрөг, аньс 10 литр нь 27000 төгрөг, чонын элэг 10 литр нь 55000 төгрөг, цайруулсан самар 1кг нь 12000 төгрөгөөр тус тус худалдаалж байна. Тус сумаас бодлогоор баялаг бүтээгчид, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдээ бүлгээр хамтарч ажиллах боломжийг бүрдүүлж эдийн засгийн төсөлд хамруулж байна.
“Дэлхийн зөн” ОУБ, Завхан аймгийн ЗДТГ-ын хамтран хэрэгжүүлж байгаа “Эдийн засгийн тусгай төсөл”-д сумынхаа 40 гаруй үйлдвэрлэл эрхлэгчдийг хамруулж байгаа аж. Эдгээр үйлдвэрлэл эрхлэгчдийг төслийн хүрээнд чадавхжуулах, шинээр бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх чадамж олгох, төслийн болон үйлдвэрлэлийн маркетингийг сайжруулах чиглэлээр сургалтад хамруулах, зарим нэг үйлдвэрлэгчдийг ажлын байраар хангах ажлыг хийж байгаа аж. Тус сум нь Завханы хамгийн олон хүн амтай бусад сумаас олон талаараа давуу. Тиймээс суманд орон нутгийн үйлдвэрлэл харьцангуй хурдтай хөгжиж байгаа талаар сумын удирдлагууд онцлов.
Тухайлбал нэрс жимс болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн, эсгий гутал, арьс шир, мод модон бүтээгдэхүүнийг сумынхаа брэнд болгожээ.Тухайлбал Тосонцэнгэлийн эсгийгээр гар аргаар урласан “Хүннү” брэндийн гутал Тосонцэнгэлийн төдийгүй Завхан аймгийн брэнд болоод байгаа. Цаашид сумын брэнд бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхийг зорин ажиллаж байна хэмээн Тосонцэнгэл сумын ЗДТГ-аас мэдээлэв.

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
