Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх албанаас санаачлан нийгмийн хариуцлагын хүрээнд “Pc mall” компани, “Талх чихэр” ХХК, “Ди Жи Би” эм ханган нийлүүлэх компани, “Тавин ус” эм ханган нийлүүлэх компанитай хамтран Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрдэм” хүүхэд асрах төвийн хүүхдүүдэд туслах “Хүүхдэд тусалъя” сайн үйлсийн аянг энэ оны 09 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгууллаа.

Арга хэмжээний хүрээнд “РС mall” дэлгүүрээс Эрдэм хүүхэд асрах төвд агаар цэвэршүүлэгч аппарат, “Талхи чихэр ХХК”-аас хүнсний бүтээгдэхүүний дээж, 14 хоногийн хүнсний хэрэглээний эрхийн бичиг, “Ди Жи Би” ХХК эм ханган нийлүүлэх компаниас ханиад, томуу өвчнөөс урьдчилан сэргийлэх “GCFLU” вакциныг асрамжийн төвийн ажилчид, хүүхдүүдэд үнэ төлбөргүй тарьж, “Тавин ус” эм ханган нийлүүлэх компаниас асрамжийн төвийн ажилчид, хүүхдүүдийг витаминжуулан, амин дэмээр хангасан бол Хэрэг бүртгэх албанаас асрамжийн төвийн хүүхдүүдэд бичиг хэргийн хэрэгсэл, гарын бэлгийг хандивлан өгч хүүхдүүдэд сэтгэлийн дэм өгсөн юм.

Эрдэм хүүхэд асрах төвийн ажилчид, хүүхдүүд сэтгэлийн бэлэг болгон урлагын тоглолт үзүүлснээр арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө. Аянд нэгдэж хамтран ажилласан Талх чихэр, Ди Жи Би, Тавин ус, Pc mall компанийн хамт олондоо талархаж цаашдын ажилд нь амжилт хүсье.




Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
