Нийслэлийн Засаг даргын тамгын газраас санаачлан “Цэвэр агаартай-автомашингүй өдөр”-ийг 2019 оны 9 дүгээр сарын 14-15-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.
Энэхүү өдрүүдэд иргэн аж ахуй нэгж байгууллагад дулаан, цахилгаанд холбогдох техникийн нөхцөл олгох, орон байраа дулаалах, ногоон зээлийн сангаас зээл авах, цахилгаан болон хийн халаагуур,сайжруулсан хатуу түлшний талаарх мэдээллийг авах боломжийг олгоно.
Тус арга хэмжээнд төрийн болон нутгийн захирагааны байгууллагууд Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 52 аж ахуйн нэгж байгууллага, төрийн бус байгууллагууд оролцох юм.
Есдүгээр сарын 14-нд буюу бямба гаригт жил бүрийн есдүгээр сард уламжлал болон зохион байгуулагддаг “Их цэвэрлэгээний 90 минут” нэгдсэн арга хэмжээ болно.
Харин ням гаригт 5000 гаруй дугуйчдыг хамарсан “Цэвэр агаартай хот” унадаг дугуйн парад, “Цэвэр агаартай өдөр” шохойн зургийн уралдаан зэрэг олон арга хэмжээг зохион байгуулах аж.
Тодруулбал, энэ өдөр иргэд автомашинаа тавьж нийтийн тээврээр үйлчлүүлж, дугуйн парадад оролцох, явган алхах, гэр бүлээрээ спорт, урлаг соёлын олон арга хэмжээнд оролцох боломжтойг зохион байгуулагчдын зүгээс онцолж байна.
Ингээд ням гаригт 08:00-17:00 цагийн хооронд хаагдах замуудын мэдээллийг хүргэж байна.
• Баруун 4 замаас Зүүн 4 зам
• Их тойруугийн гудамж Зүүн 4 замаас Сансарын тунель хүртэл зорчих хэсгийн баруун талын туслах зам
• Бээжингийн гудамж
• Залуучуудын гудамж
• Сөүлийн гудамж
• Самбуугийн гудамж буюу Байгалийн түүхийн музейн уулвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх замыг хаах аж.
.
“Цэвэр агаартай хотын төлөө хүн бүр нэг алхам хийцгээе”

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
