Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газраас Нийслэлийн Засаг даргын 05 албан даалгаврын хүрээнд барилгын гадна орчны аюулгүй байдал хэрхэн хангагдаж байгаа талаар хийсэн судалгааны талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах зорилтын хүрээнд Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газраас “Барилга, замын ажил гүйцэтгэхэд иргэдийн аюулгүй байдлыг хангах ерөнхий шаардлага” гарын авлагыг эмхэтгэж гаргасан байна. Уг гарын авлагад барилгын талбайн түр хашаа, явган замын саравч, барилгын хамгаалалтын хаалт хашлага,барилгын хамгаалалтын хүрээ, авто замын хаалт, аюулгүйн ажиллагаааны тэмдэг тэмдэглээ, барилгын талбайн хог хаягдал, ачаа тээврийн үйл ажиллагааны аюулгүй байдлын ерөнхий шаардлагууд тусгагдсан аж.
Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотод баригдаж байгаа барилгуудад энэхүү стандарт шаардлагыг хэрэгжүүлж, шинэчлэн сайжруулах үүрэг даалгавар өгсний дагуу холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран үзлэг хяналтыг тогтмол хийж зөрчлийг арилгах, хэрэгжилтийг биелүүлж ажиллаж байна хэмээн Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын хэлтсийн дарга Б.Од-Эрдэнэ хэллээ. Мөн “Барилга, замын ажил гүйцэтгэхэд иргэдийн аюулгүй байдлыг хангах ерөнхий шаардлага”-ыг хангаж ажиллаагүй барилгын компаниу аж ахуй нэгжүүдэд зохих арга хэмжээг авах аж.
Түүнчлэн Нийслэлийн 380 жилийн ойг тохиолдуулан төрийн бүх байгууллагуудын хаягийг шинэчлэх ажил хийгдэх талаар мэдээллээ.Төрийн байгууллагуудын гадна хаягийн самбаруудын 90 орчим хувь нь хууль журам, стандартад нийцээгүй, төрийн сүлд, соёмбыг буруу дүрслэх, өнгө загвар үсгийн хэмжээг баримтлаагүй зэрэг алдаатай байгаа аж. Энэ ажлын хүрээнд нийт гурван загварыг баталсан бөгөөд ирэх сарын 15-ны дотор бүх төрийн байгууллагуудад хаягаа шинэчлэх үүрэг өгчээ.
Хаяг шинэчилж буйтай холбоотойгоор тусгайлсан төсөв гаргаагүй, байгууллагууд өөрсдийн урсгал зардалд багтаан хийх юм байна.
Нийслэлийн хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
