Жил бүрийн наймдугаар дугаар сарын 12-ны өдрийг дэлхий дахинд залуучуудын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улс 2014 оноос эхлэн наймдугаар сарын 25-ны өдрийг Монголын залуучуудын өдөр болгон тэмдэглэх болсон бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ийн Хүн амын сан, Олон Улсын байгууллага, иргэний нийгмийн байгууллагууд хамтран залуучуудын нийгэмд оруулж буй хувь нэмрийг олон нийтэд таниулан сурталчлах, нийгэмд тулгамдаж буй асуудлыг залуучуудын оролцоотойгоор шийдвэрлэх зорилгоор олон талт үйл ажиллагаануудыг жил бүрийн 08-09 сард зохион байгуулдаг билээ.
Олон Улсад энэ жил Залуучуудын хөгжлийн сарыг “Нийгмийг өөрчлөх боловсрол” уриан доор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Залуучуудын хөгжлийн сарыг тохиолдуулан зохион байгуулсан томоохон ажлын нэг бол Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, Монголын Залуучуудын эвсэлтэй хамтран 2019 оны наймдугаар сарын 26-ны өдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн White Rock event hall-д зохион байгуулсан залуучуудын хөгжил, утга учиртай оролцооны сайн туршлагуудыг түгээн, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулахад залуучуудын оролцоог нэмэгдүүлэх Залуучуудын хөгжлийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төр, төрийн бус, иргэний нийгэм, сайн дурын байгууллагууд, залуучуудын олон нийтийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой “Хүчээ нэгтгэе: Залуучуудын манлайлал” залуучуудын хөгжлийн үндэсний тавдугаар чуулган юм.
Тус чуулган нь Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдсанаараа онцлог болсон бөгөөд Монгол Улсын өнцөг булан бүрээс ирсэн 500 гаруй залуучууд оролцож Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Монгол Улсын Их хурлын гишүүн Н.Учрал нар илтгэл тавьж, чуулганд оролцсон залуучуудтай холбогдох асуудлуудын хүрээнд ярилцаж, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас залуучуудын нийгэмд оруулж буй хувь нэмрийг олон нийтэд таниулан сурталчлах, нийгэмд тулгамдаж буй асуудлыг залуучуудын оролцоотойгоор шийдвэрлэх, сайн дурын ажлыг дэмжих, залуучуудын хөдөлмөрлөх, амьдрах, хөгжих орчныг бүрдүүлэх зорилгоор “10 санаачилга – 10 ажил” үйл ажиллагааг орон даяар буюу 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт Залуучуудын хөгжлийн төвүүдээр дамжуулан хэрэгжүүлж байна.
Тухайлбал:
- Залуу гэр бүлд хандсан эерэг сэтгэгдэл, санал санаачилгыг дэмжих, залуучуудын оролцоотойгоор цахим орчныг эерэг болгох зорилготой “1 санаачилга-1 эерэг мэдээ”, “Залуусын дуу хоолой” аянууд,
- Залуучуудад ээлтэй үйлчилгээ үзүүлдэг, тэдний хөдөлмөрлөх таатай орчин нөхцөлийг бүрдүүлсэн, залуу гэр бүлийг дэмждэг төрийн болон аж ахуйн нэгж байгууллагыг дэмжих, сурталчлах зорилготой “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ”, “Залууст ээлтэй үйлчилгээ” аянууд,
- Залуучуудын сайн дурын ажил, нийгмийн оролцоог дэмжих, байгаль орчныг хамгаалахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хөрс усны бохирдол, хог хаягдал, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Гүйе!, Түүе!” аян,
- Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх ардын өв уламжлалыг сурталчлах зорилгоор орой бүр хүүхдүүддээ үлгэр унших, түүний ач холбогдлыг сурталчлах зорилгоор “Үлгэрч аав ээж” аяныг өрнүүлж байна гэж нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
