Долоон буудал хүртэлх замыг хоёр өдөр бүрэн хаана

2019 оны 09-р сарын 17 өдөр, 20 цаг 28 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
70332901_1471426572998094_3179267558528253952_n

Энэ долоо хоногийн баасан гарагт буюу есдүгээр сарын 20-ны 23:00 цагаас 22-ны 00:00 цаг хүртэлх хугацаанд 5 буудлаас 7 буудал хүртэлх автозамын хөдөлгөөнийг бүрэн хаах болсныг Тээврийн цагдаагийн газраас мэдэгдлээ.

Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд СБД-ийн 14 дүгээр хороо, ЧД-ийн 18 дугаар хороонд хэрэгжиж буй Сэлбэ дэд төвийг Чингэлтэй төвтэй холбох ус, дулааны төв шугамын угсралтын ажил 2019.09.20-ны өдрийн 23:00 цагаас 2019.09.22-ны өдрийн 00:00 цаг хүртэлх хугацаанд хийгдэнэ.
Уг ажлын хүрээнд 5 буудлаас 7 буудал хүртэл 3 цэгт зам сэтэлгээ хийж авто замын хөдөлгөөнийг бүрэн хаах тул хөдөлгөөнд оролцогч та бүхэн бусад замыг сонгон замын хөдөлгөөнд соёлтой оролцоно уу

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх