Монгол Улсын Цагдаагийн Ерөнхий Газраас гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Олон Улсын Интерполын байгууллагатай олон талаар хамтран ажиллаж байна. Цагдаагийн Ерөнхий Газраас энэ чиглэлийн Олон Улсын байгууллагуудтай дараах томоохон ажил хэргийн уулзалтуудыг хийж, Монголдоо анх удаа үндэсний хэмжээний сургалтыг зохион байгуулаад байна.
– “СОЁЛЫН ӨВИЙН ХУУЛЬ БУС ЭРГЭЛТТЭЙ ТЭМЦЭХ НЬ” СЭДЭВТ ИНТЕРПОЛЫН ҮНДЭСНИЙ АЖЛЫН УУЛЗАЛТ, СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА-
Монгол Улсын Цагдаагийн Ерөнхий Газраас Олон Улсын эрүүгийн цагдаагийн байгуулага – Интерполтой хамтран “Соёлын өвийн хууль бус эргэлттэй тэмцэх нь” сэдэвт Интерполын үндэсний ажлын уулзалтыг 2019 оны 09 дүгээр сарын 23-аас 24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа. Интерполын мэргэжилтнүүдийн удирдлага дор хоёр өдрийн хугацаанд явагдсан энэхүү үндэсний ажлын уулзалтад цагдаагийн байгууллагын чиглэл хариуцсан алба хаагчдаас гадна БСШУСЯ, Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэн, Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн, Соёлын өвийн үндэсний төв, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комисс, Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах Ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг соёлын өвийг хамгаалах чиглэлээр тодорхой чиг үүргүүдийг хэрэгжүүлэн ажилладаг төрийн холбогдох байгууллагуудын удирдах албан тушаалтнууд болон мэргэжилтнүүд уригдан оролцлоо.
Нийт оролцогчид Интерполын зүгээс соёлын өвийн үндэстэн дамнасан хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, гишүүн орнуудын Үндэсний төв товчоодоор дамжуулан тэдгээрийн цагдаа, хууль сахиулах байгууллагуудад үзүүлж буй дэмжлэг туслалцааны талаар болон тухайн төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд ашиглагдаж буй олон улсын түвшинд танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг туршлагуудын талаар тодорхой мэдлэг, мэдээлэлтэй болсон юм.
ЦЕГ-ын дарга, Цагдаагийн хурандаа С.БААТАРЖАВ Интерполын төлөөлөгч КОРАДО КАТЕСИГ хүлээн авч уулзлаа
Монгол Улс Интерполын гишүүн 194 орны нэг юм. Энэ хүрээнд Цагдаагийн Ерөнхий Газрын дарга, Интерполын Үндэсний төв товчооны дарга, Цагдаагийн хурандаа С.Баатаржав Интерполын үндэсний ажлын уулзалтыг зохион байгуулах зорилгоор Олон улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага – Интерполын ЕНБД-ын газрын Урлагийн бүтээлийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Корадо Катесиг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол Улс нь 1991 онд Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполд гишүүнээр элссэнээс хойш өнөөг хүртэлх хугацаанд Интерполоос санаачилсан аливаа ажил, арга хэмжээнүүдийг бүрэн дэмжиж, идэвхтэй хамтран ажиллаж ирсэн талаар танилцуулж, үндэсний хэмжээний ажлын уулзалтыг зохион байгуулахтай холбоотой асуудлаар санал солилцсон юм. Цаашид мэдээллийн түвшинд болон туршлага солилцох чиглэлээр нягт хамтарч ажиллахаар болжээ.










Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
