Цагдаагийн Ерөнхий газраас зам тээврийн осол гэмтлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор “Яараад яах вэ дээ” аяныг амжилттай зохион байгуулсан. Аян үр дүнгээ өгч аяны хугацаанд зам тээврийн гэмт хэрэг 81 нэгжээр буюу 63.9 хувиар, амь нас нь хохирсон хүн 11 нэгжээр буюу 21.7 хувиар, гэмтсэн хүн 46 нэгжээр буюу 59.5 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарсан.
Тэгвэл энэ удаад Цагдаагийн байгууллагаас замын хөдөлгөөний соёлыг олон нийтэд түгээх, хэвшүүлэх, сахилга хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор “Дураараа биш ээ ДҮРМЭЭРЭЭ” аяныг эхлүүлээд байна. Тус аяныг ЗТХЯ, НЗДТГ, “Оюутолгой” ХК дэмжин ажиллаж байна.
Замын хөдөлгөөнд оролцохдоо жолооч нар явган зорчигчдод болон бусаддаа хүндэтгэлтэй хандаж дүрмээрээ зорчиж чадвал түгжрэлийг 38 хувиар бууруулж чадна гэж албаныхан хэлж байна. Та авто машинаасаа буусан л бол явган зорчигч гэдгийг байнга санах хэрэгтэй.
Энэ удаад бид явган зорчигч та ямар давуу эрх, үүрэгтэй байдаг талаар сануулья!
– Явган зорчигч зөвхөн гарц, гармаар зам хөндлөн гарах үүрэгтэй. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна.
– Хайс, хашилтгүй, зориулалтын хүлээлгийн хэсэгт зогсч автобус, таксигаар үйлчлүүлнэ. Өөрөөр хэлбэл чиглэлийн тээврийн хэрэгсэл, таксигаар үйлчлүүлэх хүмүүс болон замын дагуух тээврийн хэрэгслээр зорчих хүмүүс зориулалтын хүлээлгийн талбай дээр, ийм талбай байхгүй бол зорчих хэсгийн хашлаганы гадна талд (явган хүний зам дээр буюу хөвөөний гадна захад), хайс, хашилтгүй хэсэгт хүлээх бөгөөд тээврийн хэрэгсэл ирж бүрэн гүйцэд зогссон үед зорчих хэсэг рүү орохыг зөвшөөрнө. Тээврийн хэрэгслээс буусны дараа зорчих хэсгийг нэн даруй чөлөөлөх үүрэгтэй.
Иргэд дээрх дүрмийн заалтыг мэдсээр байж гарцгүй газраар замын хөдөлгөөнд оролцож байгаа нь тээврийн осолд ихээр өртөх томоохон шалтгаан болж байна. Түүнчлэн жолооч надад зам тавьж өгөх ёстой гэсэн буруу хандлагаар өөрийн бие амь насанд аюулд учруулах нь их байна.
2019 оны 9-р сарын 24-ний өдөр зориулалтын бус хүлээлгийн талбай дээр зогсож байсан явган зорчигчийг нийтийн тээврийн автобус мөргөж амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсан. Иймээс замын хөдөлгөөнд оролцогчид дээрх дүрмүүдийг амьдралдаа хэрэгжүүлж зам тээврийн ослоос урьдчилан сэргийлээрэй.
Дүрмээр соёлыг тогтоож зам тээврийн ослоос урьдчилан сэргийлье.
Дураараа биш ээ ДҮРМЭЭРЭЭ

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
