Нийслэлийн хүн амын 35.4 хувийг залуучууд эзэлдэг бөгөөд “Нийслэлийн иргэний 10 зөв дадал аян”-ыг нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан Эерэг тэмүүлэл ТББ-тай хамтран 3 дахь жилдээ өрнүүлж байна.
Орчин үеийн нийгэмд харилцаа, хандлагын хүчин зүйлийн нөлөө өсөн нэмэгдэж байгаа бөгөөд эерэг сэтгэлгээтэй байх нь амжилтад хүрэх үндсэн нөхцөл болдог. Тиймээс бид энэхүү аяны хүрээнд зохион байгуулах цуврал сургалтыг нийгэмд давамгайлсан сөрөг уур амьсгалыг өөрчлөх, залуучуудад эерэг сэтгэлгээ төлөвшүүлэх, хотын соёлыг түгээх зорилготойгоор Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэдэд 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгууллаа. Мөн сургалтад СЭМҮТ, Жигүүр гранд ХХК, Таван толгой түлш ХХК-ийн албан хаагчид, Нархан сургуулийн сурагчид хамрагдлаа. Аяны хүрээнд залуучуудаа идэвхтэй оролцохыг уриалж, Нийтийн тээврийн үйлчилгээний газартай хамтран “Нийслэлийн иргэний 10 зөв дадал аян”-ны сурталчилгааг нийтийн тээврийн 100 автобусанд байршуулан ажиллаж байна. гэж Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудыг хөгжлийн газраас мэдээллээ.
“Нийслэлийн иргэний 10 зөв дадал
- Эерэг хандлагатай иргэн байцгаая
- Эелдэг харилцаатай иргэд байцгаая
- Хувийн зохион байгуулалттай иргэд байцгаая
- Нийтийн соёлыг эрхэмлэдэг иргэд байцгаая
- Бүтээлч, санаачлагатай, оролцоотой иргэд байцгаая
- Уламжлал ёс заншлаа дээдэлдэг иргэд байцгаая
- Цахим орчинд хариуцлагатай иргэд байцгаая
- Эрүүл амьдралын хэвшилтэй иргэд байцгаая
- Ногоон орчин бүтээдэг иргэд байцгаая
- Замын хөдөлгөөний дүрэм баримталдаг иргэд байцгаая

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
