Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны дэмжлэгээр Монголын тусгай олимпийн хорооноос хэрэгжүүлж буй оюуны бэрхшээлтэй хүүхэд, залуусыг бүх нийтийн биеийн тамир спортын үйл ажиллагаанд тэгш хамруулах зорилготой Хамтарсан фитнесс хөтөлбөр Баянзүрх дүүрэгт 7 хоног тутам хэрэгжиж байна.
Тодруулбал, 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ерөнхий боловсролын 97 дугаар сургуулийн хөл бөмбөгийн талбайд тус хамтарсан фитнесс хөтөлбөрийн нээлттэй өдөрлөг боллоо. Өдөрлөгт дүүргийн ЗДТГ-ын дарга Б.Амартүвшин, Монголын тусгай олимпын хорооны эрүүл мэндийн хөтөлбөрийн захирал Г.Жавзандулам, дүүргийн ерөнхий боловсролын 55 сургууль болон бусад сургуулиудын төлөөлөл болох 70 гаруй хүүхэд, эцэг эхчүүд оролцлоо.
Хөтөлбөрийн хүрээнд оюуны бэрхшээлтэй болон бэрхшээлгүй хүүхэд багачуудыг хамтрагчид болгож биеийн тамирын сонирхолтой хичээлд хамруулсан юм. Ингэснээр энгийн хүүхдүүд оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийг илүү сайн ойлгож, тэднийг ялгаварлан гадуурхах хандлагаас урьдчилан сэргийлэх чухал ач холбогдол билээ.
Иймд та бүхэн тус фитнесс хөтөлбөрийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч, хүүхэд, багачуудаа хамруулах хүсэлтэй байгаа бол Тусгай олимпын хорооны 99053350 дугаартай холбогдоно уу хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
