Намрын хүйтэн шөнө осгох шахсан 3 хүүхдийн амийг аварчээ

2019 оны 10-р сарын 04 өдөр, 13 цаг 39 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
police

Нийслэлийн Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн машинт эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Б.Нямдорж осгох шахсан гурван хүүхдийг аварчээ.

Тэрээр өнгөрсөн шөнө буюу аравдугаар сарын 03-04-нд шилжих шөнө албан үүргээ гүйцэтгэж явахдаа 02:00 цагийн орчим Улиастайн гүүрний хойд талын зэлүүд газарт орон гэрээсээ дайжсан бага насны гурван  хүүхдийг олжээ. Намар оройн хүйтэнд жиндэн даарч,ухаан нь балартан  амь насаа алдах болзошгүй байдалд орсон хүүхдүүдийг ийнхүү аварсан байна. Хүүхдүүдийг  Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ. Гурван хүүхдийн амь нас аварсан цагдаагийн ахмад Б.Нямдоржид талархал илэрхийлж,ажилд нь амжилт хүсье.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх