“Таван толгой түлш” компанийн сайжруулсан нүүрс хэрэглэсний улмаас 70 гаруй иргэн угаартан, зургаан иргэн нас барсан. Энэ асуудлаар “Тавантолгой түлш”компанийн удирдлагууд өөрсдийн байр сууриа илэрхийлэн, “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийсэн юм.
“Таван толгой түлш” компанийн захирал М.Ганбаатар “Олон мянган хүн нүүрсний угаарт угаартдаг. Хорт утааг үгүй болгохоор энэхүү ажлыг хийж эхэлсэн. Бид стандартын төвшинд үйл ажиллагааг явуулдаг. 2019 онд энэ стандартууд бүгд чанаржсан. Агаарын бохирдлын эсрэг 40 жилийн турш хайсан шинэчлэл, эрлийн үр дүн сайжруулсан нүүрс юм. Агаарын бохирдлын цаг үе ирсэн. Манай компанийн бүтэн жилийн хөдөлмөрийн үр дүн гарч байна. Монголын салбарын шилдэг эрдэмтэдтэй хамтарч хийсэн. Мөн үнс бол физик шинжтэй. Үнс зууханд үлдэх үү, бидний уушгинд үлдэх үү гэдэг асуудал бий. Бид зууханд нь үлдээх л гэж ажлаа хийж байна. Барьцалдуулагчид ямар ч асуудал байхгүй ээ. Урд нь гэр хорооллын иргэд юу түлж байсан. Ямар зуухтай байсан гэдгийг хэн ч мэдэхгүй. Багануурын нүүрс 40-50 дахин хортой нүүрс ш дээ. Үүнийг бид өчнөөн жил түлсэн. Гэтэл бид өнөөдөр горимын шаардлага хангасан сайжруулсан түлш үйлдвэрлэж байна.Түлшний төрөл хамаарахгүй хүн угаартдаг. Галлагааны зөв горим л чухал байна. Тэгэхгүй бол хэдэн ч хүн дахин угаартахыг мэдэхгүй. Автомашины утаанд хүртэл хүн угаартдаг ш дээ” гэлээ.
“Тавантолгой түлш” компанийн Ерөнхий инженер С.Мөнхсайхан “Барьцалдуулагч эрдэнэшишийн цардуулаас гаргаж авсан эко, байгалийн гаралтай бүтээгдэхүүн. Хүнсэндээ хийдэг цардуул шүү дээ. 2,5 хувийг нийт нүүрсний барьцалдуулагч эзэлдэг Долоо хоног болгон мэргэжлийн байгууллагуудад шинжилгээ өгдөг. Энэ түлш бидний зохиосон зүйл биш. Олон улсад 1800-аад оноос хойш хөгжиж, хэрэглэгдэж ирсэн зүйл. Олон улсын стандартад нийцүүлэн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн. Түлш хэрхэн хэрэглэх талаарх заавар зөвлөгөөг чадах хэрээр өгч байна. Хэрэглээгээ зөв болгочихвол сая 500 мянган иргэний уушгийг хамгаалах зүйл. Үүнд эргэлзэх хэрэггүй. Гол нь галлагааны зөв горим хэрэгтэй. Хэнэггүй, анзааргагүй иргэд маань бидэнтэй нэгдэж, зөв галлаж сурах хэрэгтэй. Энэ түлшээр л бид утаанаасаа салах хэрэгтэй” гэсэн юм.
Эх сурвалж:www.polit.mn

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг У
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа

Гал түлж чадахгүй,нүүрс шатаах мэдлэггүй залхуу,муухай монгол хүн та өөрөө зуух яндан,пийшингээ битүүмж,хөө тортогийг нь бүрэн цэвэрлэж 21-р зуунтай мөр зэрэгцэн алх амьдарч чадахгүй бол чацага царайлаад дугуй пакришк,өмд гутал,өмхий түүхий нүүрс түлж бусаддаа бүү гай тарьдаа энэ хэдэн толгойгүй олгойнууд минь .Утаатай тэмцэе гээд юм хийж байгаа хэсэгрүүгээ битгий хар инерги хар масс болон харанхуйлан мунхаглаад байцгаа больцгоо эрүүл агаар эрүүл нийгмийг хүсч байна
Diesel tulsh shig unertei tolgoi owdood bn hii unerteed bn
Ta nar oorsdoo eniigee zuuhand gallaad suu daa mash ih unertei bn hortoi hii ch ym shig kerosin shig nefti ch ym shig yaalt ch ugui uner garaad gertee suuhad tolgoi owdood bnaa arai ch dee
олон жил судалж гаргасан шилдэг түлш гэж хамаагүй ярихгүй байх нь зөв болов уу ? үнэндээ таван толгойн угаан баяжжуулалтын эцэст үлдсэн нунтагтай холимог нүүрс шүүдээ та нар хямд газар дээрээ үнэггүй болохоор нь барьцалдуулсан нүүрс шүү дээ шинэ юм барьцалдуулагчаас өөр юу байхав үүний оронд таван толгойн нүүрсээ баяжуулаад фракцалаад савлаад түлчихсэн нь шулуухандаа үнэ нь их өндөр байх болно л доо үнэндээ энэ олон жил энэ их мөнгө зарсанаас нүүрсэн дээрээ шинэ технологийн цахилгаан станц бариад цахилгаанаар шийдсэн бол болох л байсан юм алтанхуягаас эхлээд ахлах зөвлөхөө шорнд ортол ченж хийгээд энгийн хэрэглээнд тохиромж муутай багануурын нүүрсээр иргэдээ хордуулаад хамгийн олон жил хэргэлсэн налайхын нүүрсийг шахаж налайхын уурхайчдыг алуурчинаар нь дуудах хүрэлсүхийг иртэл мөн ч олон алдаатай бодлого явууллаа одоо больцгоодоо