ЭХЭМҮТ хүүхдийн вакумжсан мэс заслын хэсэгтэй боллоо Н.Гэндэнжамцын нэрэмжит Хөдөлмөрийн гавьяатын улаан тугийн одонт НҮБ-ын шагналт Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нь 90 жилийнхээ түүхэнд Хүүхдийн вакумжсан мэс заслын хэсэгтэй боллоо. Засгийн газар, ЭМЯ, Сангийн Яамны дэмжлэгтэйгээр улсын төсвийн хөрөнгө оруулалт нэг тэрбум төгрөгийн өртгөөр ЭХЭМҮТ-д анх удаа 1 дүгээр зэрэглэлийн, иж бүрэн тоноглогдсон вакумжсан мэс заслын хэсгийг ийнхүү ашиглалтанд оруулж хүлээлгэж өглөө.


Энэхүү хэсэг нь анх удаа орчин үеийн шаардлагын түвшинд хүрсэн гэдгээрээ давуу тал онцлогтой. ЭХЭМҮТ-д 2018 онд 15663 өвчтөнд мэс заслын эмчилгээ хийгдсэний 72.4 хувийг хүүхдийн төрөлжсөн мэс заслын тусламж үйлчилгээ эзэлж байна. Энэхүү мэс заслын вакум өрөөнүүдийн хана, тааз, шал болон бусад дагалдах тоног төхөөрөмжүүд нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тоосжилт үүсдэггүй, цахилгаанждаггүй, нянгийн эсрэг бактер үрждэггүй, цэвэрлэхэд хялбар тусгай зориулалтын материалаар хийгджээ.


Хүүхдийн вакумжсан мэс заслын хэсэг нь иж бүрэн тоноглогдсон мэс заслын өрөө, цэвэр багаж, материалын өрөө гээд, бохир зүйлсийг гаргах өрөө, гар угаах хэсэг хувцас солих өрөө, усанд орох өрөө, техникийн өрөө болон коридорын хэсэг гэсэн зохион байгуулалттай. Вакумжсан мэс заслын өрөөний агаарыг 4 шатлалт шүүлтүүрээр шүүж, бактерийг устган халдваргүйжүүлдэг хепафильтер суурилагдсан бөгөөд түүний тусламжтай агаарыг тасралтгүй 99.99% цэвэршүүлнэ. Цахилгаан, дулаан хангамж, холбоо дуудлага, интернетийн сүлжээ, эмнэлгийн хийн систем, хяналтын камер зэрэг төхөөрөмжөөр тоноглогдсон, мэс заслын өрөөний дотроос тохируулах бүрэн боломжтой хяналтын самбартай юм. Мөн эмч ажилчдад зориулагдсан хувцас солих өрөөг усанд орох хэсэгтэй шийдсэн нь ажилчдын орчин нөхцөл сайжирч, тэдэнд ажиллах урам зориг, эрч хүч өгч байна. Дашрамд дуулгахад, ЭХЭМҮТ нь 2019 онд “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг бүрэн хангаж, эрсдэлгүй ажиллацгаая” уриаг дэвшүүлэн ажиллаж байна.


Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
