Цагдаагийн байгууллагад Хүүхдийн алба үүсэн байгуулагдсаны түүхт 70 жилийн ой эдгээр өдрүүдэд тохиож байна. Цагдаагийн байгууллагын “Хүүхдийн алба”-нд ажиллаж буй үе үеийн алба хаагчид эх орны ирээдүй болсон хүүхэд багачуудын сайн сайхны төлөө, тэдний хууль ёсны эрхийг хамгаалах, гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх, бие хүн болж төлөвшихөд нь үүрэг гүйцэтгэх, хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргийнхээ хүрээнд өнгөрсөн хугацаанд олон ажил, арга хэмжээг зохион байгуулсан байна.
Сүүлийн жилүүдэд Хүүхдийн албанаас хүүхэд хамгааллын чиглэлээр Зөв тусгал, Unfriend, Яараад яахав дээ, Хайрлая хамгаалъя, Бяцхан зорчигч гэх мэт олон нийтрүү чиглэсэн арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд эдгээр аянууд нь үр дүнгээ өгөөд байгаа юм.
Тэгвэл өнөөдөр тус албанд амжилт бүтээлтэй ажилласан үе үеийн алба хаагчидыг шагнаж урамшуулах ёслолын арга хэмжээ Монголын Хүүхдийн ордонд боллоо. Ёслолын арга хэмжээнд Хууль зүй, дотоод хэргийн яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүүхэд хамгааллын газрын дарга Б.Баярмаа, Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал болон бусад албаны хүмүүс, алба хаагчид, ахмад ажилтан нар оролцсон юм.
Хүүхдийн алба үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан сургалт зөвөлгөөн маргааш үргэлжлэх аж.
Дашрамд дурдахад 1949 онд Багачуудын хэргийг эрхлэх байцаагчаар улсын Цагдан сэргийлэх газрын байцаагч н.Минжүүр томилогдон ажиллаж байсан бөгөөд 1959 онд Улаанбаатар хотын Цагдан сэргийлэх газарт “Хүүхдийн тасалгаа” нэртэй тасгийг гурван алба хаагчийн орон тоотой байгуулснаар өнөөдрийн хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэгж болох “Хүүхдийн алба” байгуулагдсан түүхтэй билээ.
|
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|




















Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
