Баянзүрх дүүргийн хүүхдүүд БНСУ-д гар зургийн үзэсгэлэнгээ толилууллаа

2019 оны 10-р сарын 14 өдөр, 13 цаг 14 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
72296067_517599108800359_5353941549262569472_n

Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Ирээдүйн Монгол төрийн бус байгууллагаас хамтран 06 сард  “БИДНИЙ БАЯНЗҮРХ” хүүхдийн гар зургийн уралдааныг дүүргийн 6-18 насны хүүхдүүдийн дунд зохион байгуулсан бөгөөд уралдаанд 127-р сургуулийн 3б ангийн сурагч Х.Энэрлэн “Мөрөөдлийн цэцэрлэгт хүрээлэн” бүтээлээр “ГРАН ПРИ” шагнал хүртэж Өргөмжлөл, БНСУ-д болох хүүхдийн гар зургийн үзэсгэлэнд оролцох эрхийн бичгээр шагнуулсан билээ. Тэгвэл Х.Энэрлэн маань Ирээдүйн Монгол ТББ ын авъяаслаг сурагчдын хамт 09 сарын 27-29 ний өдрүүдэд Сөүл хотын төв Галерейд уран зургийн үзэсгэлэнгээ гарган амжилттай оролцов.

Баянзүрх дүүргийн нийт 40 орчим  бяцхан хүүхдүүдийн дотоод ертөнц, хүсэл мөрөөдөл, уран илэрхийллийг үзэж сонирхохоор олон зочид төлөөлөгч нар ирж сонирхсоноос гадна хүүхдүүд маань Солонгос орон, соёлтой танилцаж цаашид ихийг хийж бүтээх хүсэл зорилго өвөртлөн эх орондоо ирлээ.

Үүнтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Г.Болормаа Ирээдүйн Монгол ТББ ын тэргүүн Б.Золзаяаг хүлээн авч уулзан цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцохын зэрэгцээ дүүргийг хөгжүүлэх үйлсэд хамт олноо манлайлан нийгэмд чиглэсэн, иргэдээ дэмжсэн байнгын үйл ажиллагаа явуулж буйг үнэлэн ДИТХ-ын “Өргөмжлөл”гардууллаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх